
Шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор хувийн унаагаараа таксины үйлчилгээ үзүүлдэг зарим иргэн такси үйлчилгээний км-ийн үнийг 2000 төгрөг болгон нэмсэн байна.
Өнгөрсөн долоодугаар сард шатахуун импортлогч компаниуд АИ-92 шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмэхэд км тутамд 1000 төгрөг байсан такси үйлчилгээний үнэ 500 төгрөгөөр нэмэгдэж 1500 болж байсан билээ.
Тэгвэл шатахууны хомсдолтой холбоотойгоор 2000 төгрөг хүрээд байна.