Дархан аварга сайдтай Батлан хамгаалахын салбарын удирдлага “АХМАД” хурандаа нарт гологдов

Дархан аварга сайдтай Батлан хамгаалахын салбарын удирдлага “АХМАД” хурандаа нарт гологдов

 Мэргэжлийн засгийн газрыг байгуулна гэж МАН 2016 оны УИХ-ын сонгуульд амлалт өгсөн. Энэхүү амлалтаа биелүүлсэн эсэх дээр өнөөдөр хариулалт авах цаг нэгэнт болжээ. Салбар бүрт сайд, дарга нарын томилгоо дуусах шатандаа орлогоо. Ийм нөхцөлд хэн ч гэсэн өөрийнх нь ажиллаж байгаа, ажиллаж байсан салбарт нь мэргэжлийн хүмүүс толгойлж байгаа эсэхэд дүгнэлт хийж суугаа биз.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар Мэргэжлийн сайдтай, Мэргэжлийн агентлагийн даргатай юу?

Энэ асуултад Салбар бүрийнхэн “ҮГҮЙ” гэсэн хариулалтыг өгч байна. Салбар бүрт очсон сайд нь гологдож сууна. Тухайлбал Хөдөө аж ахуйн салбарыг УЯАЧ хүн удирдаж байгаа. Боловсролын салбарын сайдыг Мэргэжлийн гэх тодотголд нийцэхгүй гэдгийг багш нар ам уралдан ярих болов. Эрчим хүч, Уул уурхай, Барилгын сайд нартай ярих ч юм биш. Тэд мэргэжлийн биш. 13 яамны сайд бүрт Мэргэжлийн гэх нэр томьёо хэтэрхий “ГОЁОДООД”  байна. Үүний ганцхан жишээ бол Батлан хамгаалах салбарын сайдаасаа эхлээд доошлох албан тушаалтны томилгоо юм. Үүнд нь эгдүүцсэн “АХМАД” хурандаа нар салбарынхаа бугшсан идээ бээрийг шүүмжлээд шахах гэж оролдлоо.

Тухайлбал Ахмад хурандаа Я.Цэнджав гэгч эрхэм ЗХЖШ-ын даргаар Ар талын хүн ажиллаж байгаа нь энэ салбар хэрхэн боловсон хүчний доройтолд орсны баталгаа гэдгийг тодотгов.

Харин бэлтгэл дэд хурандаа С.Сүхбаатарын хувьд салбарынхаа өнөөгийн гундуухан дүр төрхийг “Дархан аварга сайдтай, Онцгой байдлын салбарт ажиллаж байсан дэд сайдтай, ар талын жанжин штабын даргатайгаар энэ салбар явж байна. Хаана байна нөгөө боловсон хүчин хэмээн бухимдангуй асууж сууна.

 

Эдгээр ахмад хурандаа нарын хувьд салбарынхаа нөхцөл байдалд маш их эмзэглэж байгаагаа ийнхүү илэрхийллээ. Мэргэжлийн засгийн газар ажиллуулна гэсэн МАН-ын дарга М6Энхболдын амлалтыг өнөөдөр хэн ч мартаагүй. Тэр жилийн өмнө л энэхүү амлалтаа Монголын ард түмэнд өгч байв. Харин өнөөдөр тэр амлалт нь талаар болсон гэдгийг батлах ганцхан жишээ нь Батлан хамгаалах салбарын томилгоо. Танил тал, тойрон хүрээлэгсдийнхээ хавханд орсон Батлан хамгаалах салбарыг онцгой салбар гэж огтоос нэрлэж болохгүй болчихжээ.