Тээврийн хэрэгслийн торгууль төлөх хугацаа өнөөдөр дуусна

Тээврийн хэрэгслийн торгууль төлөх хугацаа өнөөдөр дуусна

УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг баталсан. Энэ хуулийн хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөхөөр болсон билээ. 

Түүнчлэн 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүмүүст Өршөөл үзүүлэх тухай хууль хамаарах юм.                                                                    

Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2021 оны долоодугаар сарын 6-ны өдрөөс хойш 40,300 жолоочийн эрхийг сэргээж, 8800 жолоочийн оноог сэргээгээд байна.

Тээврийн хэрэгслийн торгууль төлөх хугацаа өнөөдөр дуусах юм.