БНХАУ-аас энэ сард 11000 тонн шатахуун нийлүүлнэ

БНХАУ-аас энэ сард 11000 тонн шатахуун нийлүүлнэ

БНХАУ-аас есдүгээр сард багтаж 3 удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн АИ-92 автобензин импортоор орж ирэх байсан бол дахин 50 вагон нэмэгдсэн байна. Тухайлбал Хятадын талаас Монгол Улс руу АИ-92 автобензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулсан юм. Түүнчлэн ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулж, эхний ээлжийн 50 вагон есдүгээр сарын 26-ны өдөр, хоёр дахь ээлжийн 50 вагон есдүгээр сарын 27-ны өдөр, гурав дахь ээлжийн 50 вагон өчигдөр буюу 28-ны өдөр тус тус Замын-Үүд боомтоор орж ирлээ. Тэгвэл дөрөв дэх ээлжийн 50 вагон шатахуун Хөх хотоос ачигдан өнөөдөр 12 цагт Эрээн боомтод иржээ.

Мөн ОХУ-ын “Роснефть” компаниас есдүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тонн АИ-92 автобензиний эхний ээлж буюу 1210 тонн АИ-92 автобензин ачсан 20 вагон 26-27-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Толгойт өртөөнд ирж шатахууны агуулахууд руу хуваарилж дууссан тухай УУХҮЯ-наас мэдээллээ.