С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг ТЕГ-т шинээр байгуулжээ

С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг ТЕГ-т шинээр байгуулжээ

С.Зоригийн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтээ шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т. Чимгээ Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг 2017 онд гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, хорих ял оноосон. Харин ялтнуудын өмгөөлөгчид хэргийг мөрдөн шалгах явцдаа эрүүдэн шүүсэн үндэслэлээр гомдол гаргаж, энэ дагуу эрүү үүсгэн шалгаад 2021 онд Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэж, эрүүдэн шүүсэн нь тогтоосон учраас гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон билээ. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө “Өнөөдрийн байдлаар дээрх хүмүүс эрх чөлөөтэй байгаа, шинээр ажлын хэсэг байгуулсан. ТЕГ-т байгуулсан ажлын хэсэгт ЦЕГ-ын бүрэлдэхүүн орж ажиллаж байгаа. Хэд хэдэн эрүүгийн хэрэгт өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Тухайлбал, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн болон хэргийн захиалагчтай холбоотой, мөн үндсэн хэрэг орно. Эдгээр хэргийг нэгтгэж, ялангуяа захиалагчидтай холбоотой хэргийг үндсэн хэрэгтэй нь нэгтгэх тодорхой ажлыг хийх болов уу” гэлээ