Дубайд дэлхийн экспо нээлтээ хийлээ

Дубайд дэлхийн экспо нээлтээ хийлээ

Цар тахлын улмаас бүтэн жилээр хойшилсон "Дубай экспо-2020" пүрэв гарагт нээлтээ хийлээ. "Оюун санааг нэгтгэж, ирээдүйг бүтээе" уриан дор зохион байгуулагдаж буй дэлхийн экспод 190 гаруй орон 438 га талбайд архитектурын гайхамшиг, технологийн дэвшил хосолсон танхимуудад өөрсдийн соёл, шинэлэг санааг танилцуулж байна.

Дубайн Засгийн газар үзэсгэлэнг зохион байгуулахад ойролцоогоор 7 тэрбум ам.доллар зарцуулж зургаан сарын хугацаанд үргэлжлэх үзэсгэлэнг 25 сая жуулчин үзэж сонирхоно гэж тооцоолж буй. 

Арабын Нэгдсэн Эмират улс коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун хийлгэсэн аль ч улсын иргэнийг хүлээн авахад бэлэн гэдгээ зарласан. 

Пүрэв гарагийн үдэш болсон нээлтийн ёслолыг Арабын Нэгдсэн Эмират Улс даяар нисэх онгоцны буудал, худалдааны төв, зочид буудал, үзвэр үйлчилгээ зэрэг 430 гаруй байршилд шууд дамжуулжээ. 

Дубайд дэлхийн экспо нээлтээ хийлээ