СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрх дүүрэгт гэр шатаж, хоёр иргэн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрх дүүрэгт гэр шатаж, хоёр иргэн нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 29-ний өдрийн 19:59 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 20:17 цагт очиж иргэн П-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт 52 настай эрэгтэй П, нэр, нас хүйс тодорхойгүй нэг хүн, нийт хоёр хүн өртөж нас барсан.