Ой хээрийн түймэр гарах нь нэмэгджээ

Ой хээрийн түймэр гарах нь нэмэгджээ

Дорнод аймаг: “Халх гол сумаас баруун хойшоо 40км-т орших “Хөх өндөрийн овоо" гэдэг газарт хээрийн түймэр гарч, ХЦ-ийн 0198-р ангиас 24 алба хаагч, 3 автомашин, 27гал унтраах хэрэгсэлтэй, Халх гол сумаас 23 иргэн,1 автомашин, 25 гал унтраах хэрэгсэлтэйгээр ажиллаж байна” гэж тус аймгийн ОБГ-аас 04-р сарын 02-ны 16:50-д мэдэгдэв.

Сэлэнгэ аймаг: “Баянгол сумын Хараа 1-р баг “Их өл”,мөн сумын Гонир 3-р баг “Ар зүрх” гэдэг газруудад ой хээрийн түймэр гарсан” мэдээллийг 04-р сарын 02-ны 15:03-т авч, гал унтраах 40-р анги болон байгаль орчны алба хаагчид унтраахаар явсан гэдэг мэдээллийг Онцгой байдлын газраас өгч эхэлжээ. эдгээр түймрийг унтраасан байна. 

Иргэдийг ой мод, хээр талд явахдаа хуурайшилттай энэ үед гал түймрийн эрсдлээс урьдчилан сэргийлж байхыг Онцгой байдлын Ерөнхий газраас анхаарууллаа.