3 настай хүүхэд шатаж нас баржээ

3 настай хүүхэд шатаж нас баржээ

 СХД-5 “Баянголын ... тоотод гал гарч хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 03-р сарын 31-нд авч шалгахад: СХД-5 хороонд суух А /эр.35н/-гийн өвлийн сууц шатаж Н /эм.03н/ нь шатаж нас барсан хэргийг СХДЦХ-1 шалгаж байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байна.

Бага насны хүүхдийг гэртээ түгжих үйлдлийг эцэг эхчүүд байнга гаргадаг. Үүнээс үүдэн эрсдэл үүсч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй талаар Цагдаагийн байгууллагаас байнга анхааруулж байгаа юм. Дээрх хэрэг нь мөн л ийм алдаанаас үүдэлтэй талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь 3 настай хүүхдээ гэрт нь ганцааранг нь цоожилж үлдээнээс үүдэн уг хэрэг гарсан талаар албаны эх сурвалж өгүүллээ. Иймд эцэг эхчүүд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж бага насны хүүхдийг гэрт нь үлдээхдээ цоожлохгүй байхыг анхааруулж байна. Ер нь бол бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр нь гэрт нь үлдээхийг хориглох нь зүйтэй гэсэн санлыг ч цагдаагийн байгууллагынхан гаргах болжээ.