Энэ сарын 9-11-нд согтууруулах ундаа худалдаалахгүй

Энэ сарын 9-11-нд согтууруулах ундаа худалдаалахгүй

УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт нөхөн сонгууль болох гэж байна. Сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-ны Ням гарагт явагдана.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу, 2021 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй аж. Мөн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарчээ.