Баянзүрх дүүрэгт 89 гарааш буулгаж, тохижилт хийнэ

Баянзүрх дүүрэгт 89 гарааш буулгаж, тохижилт хийнэ

Баянзүрх дүүргийн дөрөв болон долдугаар хорооны нутаг дэвсгэр дүүргийн Эрүүл мэндийн аравдугаар төврүү орох автомашины замын явган хүний зорчих хэсгийг чөлөөлөх ажил явагдаж байна. Тухайн хэсэгт нийт 89 зөвшөөрөлгүй гарааш байгаа аж. 

Газрыг чөлөөлсний дараа иргэдээс санал авч, тохижилт болоод бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм байна. Эмнэлэг, сургуулийн бүс учраас замын хөдөлгөөний ачаалал ихтэй байдаг талаар иргэд мэдээллээ.