Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой

Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой

Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Аргалант, Ачит нуур, Багахайрхан, Баян нуур, Малах, Чилэн, Чойбалсан, Хөх дэл, Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн бэлчээрийн даац тодорхойлох ажлыг наймдугаар сард зохион байгуулжээ. Эдгээр бүс нутагт 2021-2022 оны өвөл нийт хонин толгойд шилжүүлснээр 854 мянган толгой малыг өвөлжүүлэх бэлчээрийн даацтай гэсэн дүн гарсан байна. Отрын бүс нутагт 19 аймгийн 70 сумын 1850 малчин өрхийн малыг отроор өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хангажээ.