“Камертон” хамтлагийн тоглолт үзсэн хүмүүсийг яаралтай шинжилгээ өгөхийг анхаарууллаа

“Камертон” хамтлагийн тоглолт үзсэн хүмүүсийг яаралтай шинжилгээ өгөхийг анхаарууллаа

 “Камертон” хамтлаг “Zaisan Hill Event Hall”-д тоглолтоо хийсэн нь олны шүүмжлэл дагуулж буй. Улмаар “Камертон” хамтлагийн тоглолтын асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр МХЕГ-аас тус тоглолтыг үзсэн хүмүүс яаралтай шинжилгээ өгч, өөрсдийгөө тусгаарлахыг анхааруулав. Учир нь хүн хоорондын зай барьж, дэглэм сахих боломжгүй нөхцөлд тоглолт зохион байгуулсан нь олон хүнийг эрсдэлд оруулсантай холбоотой юм.

“Zaisan Hill Event Hall”-д Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг хэллээ.