Нэтфликс компани $21 саяар бүтээсэн “Squid Game” цувралаасаа $900 саяыг олохоор тооцоолжээ

Нэтфликс компани $21 саяар бүтээсэн “Squid Game” цувралаасаа $900 саяыг олохоор тооцоолжээ

Нэтфликс компани “Squid Game” цувралаасаа бараг $900 саяыг янз бүрийн хэлбэрээр олно гэж тооцоолсныг Блүүмбэрг агентлаг тус компанийн дотоод бичиг баримтаас уламжлан өчигдөр мэдээлжээ.

Үүнийг Нэтфликс компани “impact value” гэж нэрлэсэн бөгөөд цувралаас орж ирэх шууд болон шууд бус орлогыг илэрхийлсэн, зөвхөн дотооддоо ашигладаг хэмжүүр гэнэ. Тухайлбал шинэ хэрэглэгчид нэмэгдэх, компанийн зах зээлийн үнэлгээ өсөх зэрэг санхүүгийн хүчин зүйлүүдийг тооцсон бололтой.

Нэтфликс компани “Squid Game” цувралыг едүгээр сарын 17-нд нээсэн бөгөөд өнгөрсөн сар орчим хугацаанд хувьцааны ханш нь 6 гаруй хувиар өссөн юм.

Маргааш буюу Мягмар гарагт тус компани энэ оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулна. Энэ үеэр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч магадгүй юм.

“Squid Game” цувралыг Нэтфликс харьцангуй хямд зардлаар бүтээсэн гэдэг. Тухайлбал анги тус бүрийн зардал нь $2.4 сая, нийт зардал нь $21.4 сая болжээ.

Харьцуулбал тус компанийн “The Crown” цувралын нэг анги $13 саяар, “Stranger Things” цувралын нэг анги $12 саяар бүтсэн гэдэг.

Өмнөд Солонгост бүтээсэн цувралыг нэг сарын дотор 132 сая хүн үзсэн нь Нэтфликсийн дээд амжилт болоод байгаа. Өмнөх дээд амжилтыг эзэмшиж байсан “Bridgerton”-ыг нээлтээс нь хойш ижил хугацаанд 82 сая хүн үзэж байжээ.

 

Эх сурвалж: Bloomberg