Зайсан хиллд бус өөрсөддөө зөрчлийн хэрэг нээгээчээ УОК, НОК-ын дарга нараа!!!

Зайсан хиллд бус өөрсөддөө зөрчлийн хэрэг нээгээчээ УОК, НОК-ын дарга нараа!!!

Зайсан хилл-д тоглолт зохион байгуулсан Камертон хамтлагт бурууг чихэх болов. Үүнийхээ дараа Зайсан хилл-д  зөрчлийн хэрэг нээсэн гэж албаныхан ам уралдан бичиж эхлэв. Арьсаа хамгаалсан арга нь юм байлгүй хөөрхий. 

Үнэн хэрэгтээ өөрсөддөө зөрчлийн хэрэг нээх болчихоод байна. Төрийн дэмжлэгтэй, засаг төрийн шийдвэрээр албажиж хийсэн олон арга хэмжээ өнөөдрийн ковид-19 өвчний нөхцөл байдлыг дордуулсан гэдгийг дээр дооргүй мэдэж байгаа. Тухайлбал ерөнхийлөгчийн сонгууль, шагнал гардуулсан үйл ажиллагаа, хурал зөвлөгөөн, цахим үндэстэн шоу гэх мэт хэдэн арван арга хэмжээг хийчихээд хэнэг ч үгүй хаа байсан нэг хамтлагт зөрчлийн хэрэг үүсгээд сууж байгаа нь гутамшиг юм. 

Хариуцлага ярихаар хэн нэгэн хурган даргаар ТУГ тахьчихаад өөрсдөө үлдэг жишиг тогтлоо. Камертон хамтлаг тоглолт хийсний төлөө НОК-ын дарга Чингис, Нийслэлийн Ерөнхий менежер Гантөмөр нарт хариуцлага тооцсон нэр зүүгээд үлдэх бололтой. Угаасаа Гантөмөр гэдэг хүнийг хэрхэн явуулах талаараа эрх мэдэлтэй дарга нар арга сүвэгчилж суусан. Дайран дээр нь давс гэгчээр сэжим гараад ирчлээ хэмээн сэрэглэн зан гаргасан мэт мэлэлзэж суугаа. 

Үэндээ хариуцлага ярих гэж байгаа бол өөрсдөө эхлээчээ дарга нараа. та нарын тарьсан хэрэг болохоос түмэн олны өдүүлсэн хэрэг биш шүү. Дарга нар өөрсдөө шоу зохион байгуулаагүй бол, дарга нар өөрсдөө урлагийн тоглолт хийж болно гэж яриагүй бол, дарга нар л задгай талбайн арга хэмжээг хориглохгүй гэж хэлээгүй бол хэн ч дээрх арга хэмжээг хийхгүй байлаа. Хийсэн учраас очиж үзэж, олон хүн цугларч байгаа юм. Та нар өөрсддөө л зөрчлийн хэрэг үүсгэчих тэгэх үү!!!