Өвөр Монголд өчигдөр COVID-19-ийн 7 тохиолдол илэрчээ

Өвөр Монголд өчигдөр COVID-19-ийн 7 тохиолдол илэрчээ

Өвөр Монголын Эрүүлийг хамгаалах газраас Даваа гарагийн өглөөний 07.00 цагаас Мягмар гарагийн 10.00 цагийн хооронд коронавирус халдварын 7 шинэ тохиолдол илэрсэн гэж мэдээллээ.

Таван тохиолдол нь Алшаа аймгийн Эзнээ хошуунд, хоёр нь Шилийн гол аймгийн Эрээн хотод бүртгэгдсэн байна.

Эзнээ хошууны сэжигтэй хавьтлын зургаан хүнд дахин шинжилгээ хийхэд тавынх нь хариу дахин эерэг гарсан тул албан ёсоор ковид өвчтөний тоонд орсон байна. Энэ таван хүн Эзнээ хошууны ресторанд ажилладаг байсан бөгөөд Шэньси мужаас ирсэн COVID-19 халдвартай хоёр хүнд үйлчилсэн байжээ.

Харин Эрээн хотын хоёр өвчтөн нэг гэрбүлийн хүмүүс байна. Тэд мөн Эрээнд гарсан халдварын хавьталд багтаж байгаа юм. Өнөөдөр өглөөний байдлаар Өвөр Монголд COVID-19 халдвараар есөн хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Тэдэнтэй хавьтал болсон хүмүүсийг карантинд тусгаарлаад байгаа ажээ.