С.Энхболд: Гурав дахь тундаа хамрагдаж шинэ жил, Цагаан сараа тэмдэглэе

С.Энхболд: Гурав дахь тундаа хамрагдаж шинэ жил, Цагаан сараа тэмдэглэе

Эрүүл мэндийн сайд С.Энхболд МҮХАҮТанхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзжээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Иргэд дархлаа сэргээх тундаа идэвхтэй хамрагдаж чадвал ЭМЯ цаашид ямар нэгэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авахыг дэмжихгүй. Удахгүй болох шинэ жил, цаашлаад Цагаан сараар бүх бизнесүүдээ нээлттэй байлгая, иргэд нь баярлая, аж ахуй нэгжүүд нь орлоготой болъё. Цар тахлыг даван туулахад бүх л талын хамтын ажиллагаа чухал байгаа үед дэмжиж ажиллахаа илэрхийлсэн МҮХАҮТ-ын удирдлагууддаа талархалаа илэрхийлье” гэжээ.