29-р сургуулиас булаасан газрын зөвшөөрлийг цуцлав

29-р сургуулиас булаасан газрын зөвшөөрлийг цуцлав

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал нарын Нийслэлийн удирдлагууд 29-р тусгай дунд сургуулийн эзэмшлийн газрын асуудлаар тайлбар өглөө.

Энэ үеэр Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун “Нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжаар сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгайн дунд 29-р сургуулийн газраас 900 метр квадрат газрыг Газрын тухай хуулийг зөрчин төрийн байгууллагаас төрийн байгууллагад буюу Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн байсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг дарга өнөөдөр А-184 тоот захирамж гаргаж газар олголтыг хүчингүй болголоо. Нийслэлийн Засаг дарга сургууль цэцэрлэгийн газар дээр газар олгосон тохиолдолд эдгээр газруудын зөвшөөрлийг цуцлан, хуулийн дагуу сургууль, цэцэрлэгт нь эзэмшүүлнэ хэмээн удаа дараа хэлсэн” гэдгийг онцоллоо.

Хэрэв Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүсэлт гаргавал тэд ийм хэмжээтэй дүйцэхүйц газрыг өөр газар шийдэж өгөх боломжтой аж. Мөн цуцлагдсан 900 метр квадрат талбайд тохижилт хийж сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчинг сайжруулахаар болсон гэдгийг дуулгалаа.

: