АН бол С.Жавлангаас долоон дор сөрөг хүчин

АН бол С.Жавлангаас долоон дор сөрөг хүчин

Улсын их хурал дээр төсөв хэлэлцэж, ирэх оны өнгө тодорхойлох хууль яригдаж байна. Энэ үед эрх баригч намаа айлгаж, элдэв но-той баримтыг хуу татан гаргаж ирээд хамаг олныг шуугиулдаг улс төр бол сөрөг хүчнээс гардаг. Өнөөдөр угтаа бол цаасан дээр сөрөг хүчин нь АРДЧИЛСАН НАМ.

Ардчилсан нам цаасан дээр л сөрөг хүчин болохоор амьдрал дээр бол яах учраа олохгүй хөлд орох гэж тэнцэж ядсан хүүхэд шиг л байна. Хэн ч тэрийг хаашаа ч хөтлөөд явчихаж болно. Хэн ч тэдний үгийг юман чинээ сонсохгүй, хүлээн авахгүй. Дуртай нь тэднээр тохуурхаж, бас тоглоом хийж чадна. Сөрөг хүчний зангараг ньь ердөө л энэ болжээ.

Сөрөг хүчин нь 7 хоногт ганц удаа хийдэг бүлгийн хурал ч хийх чадамжгүй болсон. Хэн нь бүлгийн дарга, хэн нь хэзээ гишүүдээ цуглуулах зэргээ мэдэхгүй. Бас бүлэгт нь хэн хэн гэдэг гишүүн байгаа талаарх ч ойлголт алга. Ийм л сөрөг хүчин нэртэй хэдэн тийшээ хараад суучихсан улс төрч гээд өөрсдийгөө бодчихсон ухаангүй албат нар төрийн ордонд сууж байна.

Төрийн ордонд төлөөлөлтэй хэдий ч алхах гишгэх учраа олохгүй байгаа Ардчилсан намын орон зайг төв талбайдд С.Жавхлан гэдэг хүн мандуулж сууна. Угтаа 4 тэрбум төгрөг төрөөс нэхсэн гэх хардлагатай байгаа ч үүнийгээ булзааруулах гэсэн үү эсвэл угтаа өөр зорилготой байсан уу бүү мэд. Ямартай ч хэдэн өдөр тасралтгүй сууж, хэн ч тоохгүй гэж тооцож суусан зарим улс төрчдийн анхааралд өртөх хэмжээний улс төрийг өрнүүлэх болов.

2021 оны 10 дугаар сарын 23 өдөр болсон С.Жавхланг дэмжсэн цуглаан олон хүнийг хамарч, бас олон хүний анхааралд өртсөн нь дамжиггүй. Элдэв хачиргүй мөртлөө инээдтэй хүмүүсээр хүрээлүүлсэн энэ цуглаан эгдүүцсэн нэгэнд галзуу мэт боловч, эргүүлээд ашиглах нэгэнд олз болсон байж мэднэ.

Сөрөг хүчин нь үг хэлж, үйлдэл гаргахгүй болохоор орон зайг нь хаа хамаагүй хэн нэгэн эзэлчихдэг юм байна л даа. Үүний жишээ нь С.Жавхлан болчихлоо.