Улаанбаатар хотын асуудлыг хэлэлцэх өдөр

Улаанбаатар хотын асуудлыг хэлэлцэх өдөр

Өнөөдөр Улаанбаатар хотын ойн өдөр. Энэ өдөр бид баярлаж цэнгэх бус асуудлаа хэлэлцэж, алдаа оноогоо дэнсэлж, цаашид хэрхэн тухайгаа хэлэлцдэг байх ёстой. 

Улаанбаатар хотын асуудал бүхэн нь өнөөдөр үүсчихдэг зүйл биш. Үе үеийн хотын удирдлагын буруутай шийддвэр, төлөвлөлтгүй явж ирсэн гажуудал зэргээс үүдэн гарсан уршиг гэж болно. 

Тухайлбал замын түгжрэл. Энэ асуудал нь үеийн үед байсан бөгөөд өргөн зам, давхар зам бариад шийдчих асуудал биш гэдгийг та бид ойлгодог болсон. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хороог Засгийн газар дээр байгуулж, Нийслэлийн удирдлага энэ чиглэлд анхаарал хандуулж байна. Түгжрэлийг бууруулахын тулд зөвхөн төр засгийн шийдвэр нөлөөлөхгүй. Ухамсартай жолооч, дүрэм журмаа мөрдөг иргэн та биднээс бас хамааралтай асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Улаанбаатар хотын иргэдийн бухимдлыг төрүүлдэг нэг зүйл бол нийтийн тээвэр. Бохир заваанаас эхлээд бухимдал төрүүлэх зүйл нийтийн тээвэрт олон. Энэ асуудалд төр засаг тодорхой анхаарал хандууддаг боловч шийдвэртээ эзэн байж чадахгүй л байна. Нэг дарга нь нийтийн тээвэр шинэчлэл дээр нэг зүйл ярьдаг, нөгөө нь өөр зүйл ярьдаг. Ингэж явсаар нийтийн тээвэр шинэчлэл нэг ч ахиц гарсангүй. 

Улаанбаатар хотын гудамж талбайн тохижилт. Шийдэх боломжтой ч шил шилээ харчихаад суучихдаг гэлтэй. Нэг хэсэг хувийн хэвшил нь хашаа хатгаж аминчхан амьдрах гэж үздэг. Нийтийн эзэмшлийн зам талбай нь ундуй сундуй байх нь элбэг. Угтаа бол нэгдсэн зохион байгуулалт, нэг стандартаар тохижуулна гэдэг ойлголт байхгүй. Сүүлийн үед хашаа нэртэй арга хэмжээ хийж хэсэг газрыг чөлөөлж, сайжруулж л байна. Гэхдээ л өшөө хийх ажил байна аа. 

Энэ мэтээр асуудал хаана байна. Тэрийг хэрхэн шийдэх талаараа хэлэлцүүлэг өрнүүлж, иргэний оролцоо төрийн оролцоо ямар байх заагийг тогтоож ярилцдаг өдөр нь өнөөдөр байх ёстой.