Тайван цагийн гамшиг, тайван цагийн тахал гээч зүйл Монголд хаа сайгүй нүүрлэж. Тайван цагийн гамшиг нь
- Улаанбаатарын утаа
- Хөрсний бохирдол
- Осол аваар
Энэ гурван гамшиг нийлээд Монголчуудыг, Улаанбаатарчуудыг чимээгүйхэн хороож байна. Гамшгийг гайгаа тариагүй байгаа дээр нь арга хэмжээ авалгүй элдэв төсөл, арга хэмжээ зохион байгуулах нэрийдлээр иддэг уудаг арга зам хайж, ааг зоог гэсээр өнөөдрийн жинхэнэ гамшигтай нүүр тулуулсан.
Хоёр дахь нь хөрсний бохирдол. Ад үзэгдсэн G хорооллынхоны хөрсний бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрсэн. Хөрснөөс өөр газар шингэх аргагүй нүхэн жорлон, угаадас, хог, үнс. Энэ бол хөгжиж буй Монголын эгэл жирийн иргэдийн оршин суугаа газрын ерөнхий дүр төрх. Муу нэртэй луу данстайгаараа G хорооллынхоны л буруу. Гэхдээ манайхан гэр хорооллынхон, хөдөөнийхөн хотод ирээд л гэсэн бурууг олж харж байгаа болохоос биш, гэр хорооллыг өөрчлөх боломж цагаан захтануудад байсан уу, гэр хорооллыг барилгажуулахгүй юм гэхэд цэвэр, бохирын шугамтай холбочих арга байв уу гэдгийг ухамсарлаж чадахгүй яваа. Хөдөөнийхөнд буруугаа тохдог, бусдад буруугаа чихдэг нь “Нийслэл стиль” болсон юм уу даа гэмээр.
Дараагийн гамшиг нь осол аваар.Энд тэндгүй автомашины осол гарч байна. Өдөрт өчнөөн хүн насаараа тахир дутуу болж, өчнөөн гэр бүл өнчрөл хагацлын гашуун зовлонтой нүүр тулж байна. Улсын хэмжээнд аваад үзвэл цочирдмоор тоо баримт гарна. Гэсэн ч зарим ухамсаргүй жолооч нарт цочроо болдоггүй юм шиг санагддаг. Архи ууна, гэр бүлийнхнийгээ явдаг “авс”-андаа суулгаж аваад давхина. Энэ бол амиа хорлож байгаатай агаар нэг адил гэдгийг ухамсарладаггүй, харин яаж цагдаад баригдахгүй явах вэ л гэсэн бодол толгойд нь дүнгэнэдэг байх.
“Улаанбаатар” төмөр замын дарга Д.Жигжиднямаа хариуцлага хүлээх л ёстой. Үхэхдээ үлдээгээд явах мөнгө хөрөнгө биш, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд яригдаж байгаа шүү энд.
Гэтэл энд нийслэлийн хэмжээний, улсын хэмжээний асуудал биш нэгэн байгууллагын хэмжээний асуудал томоохон дуулиан дэгдээж байна.
Энэ бол Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар” төмөр зам. Шинэ он гараад ердөө 11 хонож байна. Гэтэл Төмөр зам тойрсон осол аваар энэ 11 хоногийн бараг талд нь тохиож. Энэ бол тайван цагийн гамшиг мөн үү гэвэл мөн.
Өнгөрөгч оны 29-ний өдөр Чойрын Шивээ-Овоогийн өртөөнд галт тэрэгний туслах найруулагч 20-иодхон настай залуу вагонд зүтгүүр залгах үеэр дунд нь хавчуулагдаж нас барсан.
2017.01.05-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд мөн осол гарч хүний амь эрсэдсэн
2017.01.07-ний өдөр Толгойт өртөөний зам дээр ойролцоогоор 17-18 насны 2 оюутан охин галт тэргэнд дайруулж газар дээрээ нас барсан
2017.01.08-ний өдөр Амгалан өртөө - Улаанбаатар хот хоорондын замын 407 км-т 15 настай охин галт тэргэнд шүргүүлж бие хүнд байгаа
2017.01.09-ний өдөр БЗД-10 “Амгалан өртөө”-ний Төмөр замын зам засварын машинт станцын салбар II зам дээр сэлгээ хийж байсан “ДКУ 4250” мотовозын 946, 98-р вагоны хооронд холбогч найруулагч ажилтай Л /эр.52н/ нь хавчуулагдаж гэмтэн нас барсан зэрэг хэрэг гарсан ч холбогдох хүмүүс нь нууцалж байгаа гэх мэдээлэл байна.
Яахаараа хэд хэдэн хүний амь нас, эрүүл мэнд Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар” төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн суудлаас илүү үнэтэй болдог юм.
Нөгөө алт мөнгөөр үнэлж болдоггүй эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирчихоод байхад нууцлаад л сууж байдаг. Энэ бол хүнд суртал, албан тушаалын дөнгөнд ордог тахал чинь шүү дээ. Яахаараа хэд хэдэн хүний амь нас, эрүүл мэнд Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар” төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн суудлаас илүү үнэтэй болдог юм. Яагаад энэ асуудлыг Д.Жигжиднямаа нүдэн балай, чих нь дүлий өнгөрөөдөг юм.
Хүний амь эрсэдсэн гол буруу нь Зам тээврийн сайдын тушаалыг зөрчин мэргэжлийн бус хүнийг галт тэрэгний туслах найруулагчийн орон тоон дээр ажиллуулж байсан асуудал бололтой юм билээ. Гэтэл салбар хариуцсан сайдын тушаалыг зөрчсөн нөхдүүд цаашилбал “Улаанбаатар” төмөр замын дарга Д.Жигжиднямаа хариуцлага хүлээх л ёстой. Үхэхдээ үлдээгээд явах мөнгө хөрөнгө биш, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд яригдаж байгаа шүү энд.Мэргэжлийн бус хүн томилсон этгээд хариуцлага хүлээхээс зугтаж, галт тэрэгний найруулагчид тохоод өөрсдөө уснаас хуурай гарахаар зүтгэж байж болзошгүй гэх мэдээлэл ч үнэний ортой байх. Ослын дүгнэлтийг харахад ч найруулагч буруутай гэж харагдана.
Энэ мэтээр хариуцлагагүйн зуд нүүрлэж, хүнд суртлын тахалд идэгдсэн Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар” төмөр замын дарга Д.Жигжиднямаа чихээ бөглөөд сууж л байг уу, Зам тээврийн сайд аа.