"Аж ахуйн нэгжийн тооллогыг 100 хувь цахимаар зохион байгуулна"

"Аж ахуйн нэгжийн тооллогыг 100 хувь цахимаар зохион байгуулна"

Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллогын талаар ҮСХ-ноос мэдээллээ.

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн “ҮСХ-ноос таван жил тутамд  аж ахуйн нэгж, байгууллагын тооллого хийдэг. Энэ удаагийн тооллого цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулна. Мөн тооллогод 2021 оны 11 дүгээр сарын 1-нээс өмнө үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдана.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээтийн бүртгэлд бүртгэгдээгүй, ҮСХ-ны бизнес регистрийн сангийн мэдээллийн санд бүртгэлгүй улс төрийн нам, СӨХ, олон улсын байгууллагууд мөн хамрагдана.

Энэ удаагийн тооллого 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй учир төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглана.

Тооллогоор, Аж ахуйн нэгж байгууллага болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нэвтрүүлж буй инноваци, судалгаа хөгжүүлэлт, ажилчдын хангамж хүрэлцээ хомстол зэрэг тоо мэдээллийг тодорхой болгоно.

Түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд авч буй баримт бичиг, мэдээллийг судална" гэв.