Хувийн хэвшил нь хөгжих нөхцөл нь Төрийн дэмжлэг. Төр нь бизнеес эрхлэгчдээ дэмжиж, тэр хэрээр тухайн бизнес тэлж, ажлын байр нэмэгдүүлэх замаар хөгждөг жамтай. Монгол Улсын хувьд төр нь хувийн хэвшлээ дэмжих болно гэж амаараа яриад гараараа нураадаг гэхэд болно.
Тухайлбал УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын гишүүд Авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийн санаачлан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлгийн шатанд оруулах гэж байна. Ногоон гэрэл, цагаан шугамаар явж буй хууль бол энэ болов. Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын даргад өргөн баригдаад шууд л дараагийн долоо хоногт нь хэлэлцэх эсэхийг шийдэхээр байнгын хорооны хуралдаанд орж ирж байна.
Энэхүү хуулийн гол агуулга нь сайн жолооч нараа урамшуулж, осол гаргасан жолооч нартаа сэтгэл хангалуун нөхөн төлбөр олгодог болгоно гэсэн байдлаар улс төрч тайлбарлаж сууна. Энэ тайлбарынхаа цаана харин ч эсрэг үйл ажиллагааг эвлүүлж суугаа гэж хардаж болохоор байна.
Т.Аюурсайхан нарын санаачилсан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийн цаана төр бүхнийг авна. Төр л хариуцаж даатгал хийнэ гэсэн мухайрлал нуугдаж байна. Тус хуулийн төслийн хэд хэдэн зүйл заалт дээр үүнийг тайлбарлаж болох юм.
Тухайлбал Хуулийн 2.1-т “Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгал /цаашид “Хариуцлагын даатгал” гэх/-ын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай,Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай,Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Автотээврийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”
Тайлбар: “Жолоочийн даатгалын тухай хууль”-ийг өөрчлөн найруулахдаа “Даатгалын тухай хууль” болон “Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх зүйн байдлын тухай хууль”-ийн үйлчлэх хүрээг хамруулахгүй байхаар хассан нь даатгалын салбарын энэ 2 гол оролцогчийг оролцуулахгүй байх өөрчлөлтийг хийсэн байна. “Даатгалын тухай хууль” болон “Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын тухай хууль”-ийн үндсэн зорилго нь даатгуулагчийн эрхийг хамгаалах чиглэлээр хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл энэ чиг үүргийг хассан нь бодит хяналт хийгдэхгүй байхаар байна хэмээн хуульчид тайлбарлаж байна.
Дээрх хуулийн төслийн заалтаас харахад л Төрийн нэрээр хэдэн хүн сан байгуулж, түүнийхээ мөнгөөр тоглох шийдвэрт хүрсэн бололтой. Өнөөдөр Албан журмын даатгалын холбоо гэгч байгууллага даатгалын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, төр, даатгуулагч зэргээс хураамж хураагаад сууж баайна. Энэ холбоо хуулийн шинэчилсэн найруулгаар монополь эрх эдлэхээр тусгаж буй бололтой. Гэтэл Албан журмын даатгалын холбоо нь даатгалдаа хамрагдаагүй жолооч осол аваар гаргасан бол нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд 3-4 хүнд л нөхөн төлбөр өгдөг гэнэ. Угтаа даатгалд хамрагдаагүй хэдэн мянган жолооч осол аваар гаргаж буй. Тэдний үлдсэн хэсэг нь яагаад нөхөн төлбөр авч чадахгүй байна вэ гэдэг анхаарал татсан сэдэв юм. Энэ талаараа дээрх холбоо тайлбар өгч яагаад энэ хуулийн ард танай холбоо байгаа гэх хардлагад няцаалт өгөхгүй байна вэ?
Хуулийн 3.1.7-д “Хариуцлагын даатгалын баталгаат сан” /цаашид “баталгаат сан” гэх/ гэж хариуцлагын даатгалын гэрээний хугацаа дуусах өдрөөс хуанлийн 30 хоног хэтрээгүй түүнчлэн бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээдтодорхойгүйзэрэгтохиолдолджолоочоосбусадэтгээдэдучруулсанхохирлыгнөхөнтөлөхзорилгоортөвлөрүүлсэнсанг;
Тайлбар: Даатгалуулаагүй этгээдийг даатгалын гэрээ нь дуусаад 30 хоног хэтрээгүй байх гэсэн шаардлагаар ялгаснаар, эцсийн бүлэгт зам тээврийн ослоос хохирогч хохироод үлдэхээр нөхцлийг бий болгосон байна. Өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиас муутгасан буюу хохирогчийн эрхийг сэргээхийн эсрэг заалт оруулсан байна.
Хууль санаачлагч нар яриад байгаа ярианыхаа эсрэг зүйл заалтыг хуулийн төсөлдөө орруулаад өгчихсөн байна. Учир нь зөрчлийн хуулинд байгаа осол гаргасан бол 100 мянган төгрөгөөр торгуулж, оноо хасдаг зүйл заалтыг өөрчлөх бус энэ хуулиар зохицуулна хэмээн буруу мэдээлэл өгч сууна. Осол гаргахаар заавал цагдаа дуудахгүй асуудлыг шийднэ гэж байгаа. Гэвч 30 хоногийн дараа мэдээллийг нь цагдааагийн байгууллагад өгнө. Үүний дараа зөрчлийн хуулиар гэрийн хаягаар нь өнөөх торгууль нь ирчих юм бишүү гэдэг асуулт гарч буй юм.
Энэ мэтээр алдаатай завхралтай хуулийг санаачлаад 15 аж ахуйн нэгжийн үүсгэсэн үйлчилгээний стандарт, ажлын байр, технологийн дэвшлийг булшлах гээд хуулиа бариад гүйж буй улс төрчдийг юу гэж үнэлэх ёстой вэ?
Төр нь хувийн хэвшлийнхээ бизнесийг булааж авдаг. Түмэн олны нэр бариад бизнеесийг нь дээрэмддэг энэ гажуудлыг 2020 онд УИХ-ын сонгуульд орохдоо МАН гэдэг нам лав амлаагүй. Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт хувийн хэвшлийн бизнесийн хууль батлан булаана гэсэн амлалт алга. Алсын хараа 2050 хөтөлбөр нь хувийн хэвшлийг дэмжих болно гэсэн атлаа хуулиар хувийн хэвшлээ булшлах нь хэний зорилго вэ Ерөнхий сайдаа!!!