С:Амарсайхан: 2-3 настныг цэцэрлэгт хамруулахад ханиад томуунаас айж байна

С:Амарсайхан: 2-3 настныг цэцэрлэгт хамруулахад ханиад томуунаас айж байна

БСШУСЯ-наас 11 дүгээр сарын нэгний өдрөөс 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт авч болзошгүй талаар ярьж байсан билээ. Гэвч энэ нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа гэнэ. Учир нь ковид-19 өвчнөөс гадна улирлын томуу томуу туст өвчин дэгдэх эрсдэл үүссэн гэнэ. Үүнийг тооцож үзээл Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс нөхцөл байдлын үнэлгээ хийж УОК, ЭМЯ, БСШУСЯ-нд хүргүүлсэн байна. 

Энэ  талаа Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр "БШУЯ-наас дангаараа шийдвэр гаргах боломжгүй. Эрдэмтдийн зөвлөлөөс 2-3 настай хүүхдүүд эрсдэл өндөртэй, Дельта хувилбарын халдвар авах юм бол гэдэсний суулгалт хавтгайрах эрсдэлтэй гэсэн зөвлөмжийг бидэнд ирүүлсэн. Үүнээс шалтгаалан Эрдэмтдийн зөвлөл, Эрүүл мэндийн яамны зөвлөмж, чиглэл болон Улсын Онцгой комиссын шийдвэрийг хүлээж байна.Боловсролын байгууллагуудын тухайд анги бүлэгт хязгаар тогтоож хүүхдүүдээ авах боломжтой гэж үзсэн. Ялангуяа хувийн цэцэрлэгүүд тодорхой хязгаар тогтоож хүүхдүүдээ авах саналаа илэрхийлсээр байгаа.Гэвч энэ нь цар тахалтай холбоотой асуудал учир шууд шийдвэр гаргаж чадахгүй. Багш, тогооч нар ч өвдсөөр байна. Иймд 2-3 настай хүүхдүүдийг авна гэж сайдын хэмжээнд асуудлыг шийдэхэд хүндрэлтэй, хүлээлтийн байдалтай байна. Хэрэв ав гэдэг шийдвэр гарвал зохих арга хэмжээг авч, сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар гарахаас урьдчилан сэргийлж ажиллана. Бид нар бэлтгэлээ хангасан гэдэг тайлбарыг өгөөд байгаа юм. 

Харин энэ асуудал дээр УОК хэзээ шийдвэрээ гаргах нь тодорхой бус байна. УОК-ын дарга С.Амарсайхан мэдэгдэхдээ:  "Эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж байна. Өвлийн улиралд ханиад томуу, КОВИД-19-ийн хавсарсан эрсдэл нэмэгдэх төлөв байгаа учраас энэ үед хүүхдийн цэцэрлэгийг эхлүүлэх нь зохимжгүй гэсэн дүгнэлт гарч байгаа. Уг асуудлыг Улсын Онцгой комиссоор хэлэлцэнэ, Засгийн газарт танилцуулна" Шийдвэр Засгийн газар дээр эцэслэн гарна гэв. 

"2-3 настай хүүхдүүдийг авна гэж сайдын хэмжээнд асуудлыг шийдэхэд хүндрэлтэй гэдэг байр суурийг албаныхан илэрхийлж эхэллээ. Үүний цаана хариуцлага үүсвэл би хүлээхгүй. Харин хамтын шийдвэр байсан гэлгээр асуулоаас зугтаах гэсэн мэт хандаж байна. 

Угтаа бол БСШУСЯ дангаара энэ асуудлаа шийдээд явах боломжтой. Харин халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөх талаар л арга хэмжээг ЭМЯ, ХӨСҮТ нь зөвлөмжөө өгч явах боломжтой. Гэвч шийдвэрээ гаргахгүй нэг нэгэнлүүгээ чихэж, асуудлыг өөрөөсөө холдуулах хэлбээр явж байна. 

2-3 настай хүүхдүүд халдварт өвчний уршгаар 2 жил сурах боломжоо хасуулсан байдалтай байна. Тэднийг төр нь тоохгүй, эцэг эхчүүд нь ажилдаа орж чадахгүй, нэг хэсэг н цоожтой хаалганы цаана үлдэж байгаа юм.