Үзвэр үйлчилгээ үзэх иргэдийг III тундаа хамрагдсан байхыг шаардаж байна

Үзвэр үйлчилгээ үзэх иргэдийг III тундаа хамрагдсан байхыг шаардаж байна

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээсэн. Ингэснээр удаан хугацаанд хаалттай байсан урлаг соёлын байгууллага, уран бүтээлчид шил дараалсан тоглолтуудыг үзэгчдэд хүргэж байна. Тэгвэл Засгийн газраас гаргасан шийдвэр, чиглэлийн дагуу үзэгчдийг ковидын эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх ёстойг шаардаж байгаа юм. Хэрвээ вакцинд хамрагдаагүй бол 24 цагийн дотор шинжилгээ өгсөн бичигтэй байх ёстой гэнэ. Мөн гурав дахь тундаа хамрагдаагүй, хамрагдах боломжгүй тохиолдолд тоглолт эхлэхээс 1-3 цагийн өмнө урьдчилан байрлуулсан цэгт түргэвчилсэн шинжилгээ өгч үзвэрт орох эрхтэй болохыг анхааруулж байна. Үүнээс гадна сүүлийн 21 хоногийн дотор халдвар аваад эдгэсэн тохиолдолд эмчийн магадлагаатай үзвэрт орох боломжтой аж.