Монгол Улсын Төсвийн тодотголыг өчигдөр эхэлсэн Хаврын чуулганаар хэлэлцэнэ. Өнөөдөр чуулганаар энэ асуудлыг гишүүд хэдэн талаас нь хэмлэв. Үүн дотор хамгийн гол зүйл бол Олон улсын валютын сангийн өмнө хүлээсэн зохих үүргийг биелүүлж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг сонгох явдал юм.
Яагаад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр гэж үү?
Манай улс ОУВС-д гишүүнээр элссэнээс хойш бага орлоготой орнуудад зориулсан 2 төрлийн хөтөлбөрийг нийт 5 удаа авч амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, “Стэнд-Бай хөтөлбөр”-ийг 1991, 2009 онуудад 2 удаа, “Өргөтгөсөн зээлийн хөтөлбөр”-ийг 1993, 1997, 2001 онуудад 3 удаа авч хэрэгжүүлсэн бөгөөд нэг хөтөлбөр дунджаар 30 сар үргэлжилсэн. Нийт амласан зээлийн 70.3 хувийг ашигласан бөгөөд хамгийн сүүлийн буюу 2009 оны “Стэнд-Бэй” хөтөлбөрийн ашиглалт 80 хувьд хүрсэн нь өндөр үзүүлэлт юм. Энэ бүхний дараа Монгол улсын эдийн засаг сэргэдэг. Мөн нөгөө талдаа Төсвийн салхига бат эрс сайжирч эрсэн түүх бэлхэн байна.
Хэрэв та санаж байвал 2008 оны сүүлээр дэлхийн эдийн засгийн ужгирсан хямрал Монгол улсад нөлөөлж эхэлсэн. Мөн манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ огцом буурч байв. Үүнээс үүдэлтэйгээр төсийн алдагдал нэмэгдэж, гадаад худалдааны тэнцлийн хэмжээ асар их зөрүүтэй гарах болов. Улмаар төгрөгийн ханш гурван сарын дотор 40 хувиар унаснаар улсын гадаад өр огцом нэмэгдэж байлаа. Үүнээс гаргасан гол хүчин зүйл бол ОУВС-ын “Стэнд-Бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн явдал юм. Тэр үед ОУВС манай талын хүсэлтийг хүлээн авч 18 сарын хугацаатай 229 сая ам.долларын зээл олгох болсон бөгөөд бид богино хугацаанд үр ашиг багатай хөрөнгө оруулалтын зардлыг танаж, төсвийн зарлагыг илүү оновчтой болгож чадсан бөгөөд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хууль батлагдсан нь төсвийн төлөвлөлт, зарцуулалтын механизмыг шинэ шатанд гаргаж, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг татах эрх зүйн шинэ орчин бүрдсэн юм.
Яг өнөөдөр бидэнд төсвийн тогтовортой байдал үгүйлэгдэж байна. Улс төрчид дотоод хүчин чадлаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй. Үүнийг өнгөрсөн хугацаанд хангалттай харав. Иймээс л Олон Улсын Валютын сантай хамтарч уг асуудлыг шийдэхээс өөр гарч байхгүй юм.
Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал шиг Эдийн засаг нь хүндэрсэн, Төсвимйн алдагдал нь эрс нэмэгдсэн улсад зориулсан 5 төрлийн хөтөлбөр ОУВС-д байдаг. Тэдгээрээс Монгол улс “өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “extended fund facility” хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр болоод байна. Уг хөтөлбөр нь хугацааны хувьд болмж олгодог. Тодруулах юм бол 3-5 жил хүртэлх хугацаатай, зориулалт нь макро эдийн засгийн тогтворжилтыг хангах, бүтцийн өөрчлөлтийн нарийвчилсан зорилтуудыг тодорхойлж хэрэгжилтэд нь сар, улирлаар үнэлгээ өгдөг онцлогтой. Энэ хөтөлбөрийн давуу тал нь авч болох зээлийн хэмжээ ахиу, эргэн төлөх хугацаа урт, хүү харьцангуй хямд байдагт юм. Энэ утгаар нь Монгол Улс уг хөтөлбөрийг сонгосон гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэвлэлд өгсөн ярилцлага бүртээ дурдсан байна.
Эдийн засагч Лагми: Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь Монгол улсын орж болох хамгийн зөв сонголт гэж нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа мөн дурдсан байна.
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан “Өргөтгөсөн санхүүжилт”-ийн хөтөлбөрийн авсанаар 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн боломж нээ_гдэж байгаа юм. Үүнээс эхний хэсгийг нь авах яриа хэлэлцээр амжилттай болоод байна. Тухайлбал УИХ-ын дарга М.Энхболдын Япон улсад хийсэн айлчлалаар 850 сая ам долларын зээлийг нааш нь эргүүлсэн. Үүнийг бүтээх гол хүчин зүйл нь Монгол улсын ОУВС-ын өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон явдал байлаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжих хугацаанлд Олон улсын банк санхүүгийн байгууллага, хоёр талт түншүүдээс нийт 1.9 сая гаруй ам.долларыг төсвийн дэмжлэг байдлаар авах боломж бүрдээд байгаа юм. Үүн дээр нэмээд ОУВС-гаас 441.0 сая ам.долларыг 3 жилийн хугацаанд төлбөрийн тэнцэлд авч Монгол Улс ашиглана. Мөн АХБ-аас төсвийн дэмжлэгт хийт 600.0 гаруй сая ам.долларыг 4 жилийн хугацаанд үе шаттайгаар авна. Дээр нь БНСУ-аас 500 сая ам долларын төслийн санхүүжилтийг босгох боломж нээгдэх юм. БНХАУ-тай своп хэлэлцээрийг сунгаж 15 тэрбум Юанийн свот хэлэлцлийн хугацааг 3 жилээр сунгах юм. Энэ бүх боломж нь Монгол Улсад 5,5 тэрбум ам долларын санхүүжилтийн боломжийг нээж өгч байна. Өнөөдөр биш маргаашийн боломжоо харж ОУВС-ийн хөтөлбөрийг авах Монгол улсад ашигтай гэдгийг УИХ-ын гишүүдийн олонхи нь ойлгож эхлэв.