Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхитай байна

Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхитай байна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-сэлэнгийн бэлчирээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг,  Дархадын хотгороор 7-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна.