Гал түймрийн дуудлага 7.8 хувиар өсжээ

Гал түймрийн дуудлага 7.8 хувиар өсжээ

Өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангиудад объектын гал түймрийн 39, аврах ажиллагааны хоёр удаагийн дуудлага иржээ. 

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Долоо хоногийн хугацаанд аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварч, 5.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хот орчимд  агаарын температур шөнөдөө -6 хэмээс -12 хэм хүйтэн, өдөртөө -3 хэмээс +8 хэм дулаан, салхины хурд 6-7 м/с байжээ. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байгаа ч энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтрэх тул гал алдахаас сэргийлэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.