Австри улс вакцинд бүрэн хамрагдаагүй хоёр сая гаруй иргэнээ хөл хорионд орууллаа

Австри улс вакцинд бүрэн хамрагдаагүй хоёр сая гаруй иргэнээ хөл хорионд орууллаа

Австри улс вакцины тундаа бүрэн хамрагдаагүй хоёр сая гаруй иргэнээ хөл хорионд оруулах шийдвэр гаргажээ. Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гагасан байна.

“Энэ шийдвэрийг гаргахад бидэнд амар байгаагүй. Гэхдээ харамсалтай нь, ингэхээс өөр аргагүй байлаа” гэж Канцлер Александр Шалленберг мэдэгджээ.

Вакцинд хамрагдаагүй хүмүүс зөвхөн ажилдаа явах, хоол хүнс худалдаж авах зорилгоор л гэрээсээ гарч болох аж. Австрийн хүн амын зорилтот бүлгийн 65 хувь нь л вакцинд хамрагдаад байгаа нь Баруун Европын орнуудынхаа дунд сүүлдэх үзүүлэлт юм байна. Гэтэл долоо хоногт шинээр гарсан халдварын тохиолдол дундажаар 100 000 хүн тутамд 800 байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт ажээ.

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Европ тив дахин халдварын голомт болж, тархалт эрс нэмэгдэж байна.