Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох эсэх асуудлыг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэв. энэ үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зарим нэр дэвшигчээс асуулт асууж, хариулалт авсан юм. Тухайлбал шүүхийн системд 28 жил ажилласан Эрдэнэчулуун гэх нэр дэвшигчээс асуулт асууж, хариулалт авлаа.
Өнөөдөр ажиллаж буй шүүгч нарын тал нь энэ хүнтэй холбоотой байна. Шүүхийг завхруулсан, хонгил үүсгэсэн гэх асуудлыг ул суурьтай ярих ёстой. Эрдэнэчулуун гэдэг хувь хүн нэр дэвшихээсээ татгалзах ёстой.
Өмнө нь эрүүгийн нэг шүүгчийг томилоход 100 сая, иргэний нэг шүүгч томилоход 50 сая төгрөгийн хахуул авдаг байсан. энэ гаж тогтолцоог өөгшүүлсэн хүмүүсийн нэг нь байж болзошгүй гэх зэргээр асуудлыг тайлбарлаж нэр дэвшигчийг нэрээ татахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүслээ.