С.Энхболд: Төрийн албан хаагчдаас бусад байгууллагынхан шинэ жилээ цомхон хүрээнд тэмдэглэх боломжтой

С.Энхболд: Төрийн албан хаагчдаас бусад байгууллагынхан шинэ жилээ цомхон хүрээнд тэмдэглэх боломжтой

Засгийн газраас төрийн байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.

Харин хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд шинэ жилээ тэмдэглэж болох эсэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодрууллаа.

"Бид арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, соёл_ спортын тоглолтыг нээсэн. Ингэхдээ бүүстер тунгаа хийлгэсэн байх, эсвэл түргэвчилсэн шинжилгээний хариутай байх гэсэн шаардлагыг тавьж байгаа. Өнөөдөр болж буй урлаг соёлын арга хэмжээнд оролцох оролцогч, эсвэл үзэгч нь нэмэлт тундаа хамрагдсан бол шууд орно. Харин нэмэлт тундаа хамрагдаагүй бол заавал түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагатай юм. 

Төрийн албан хаагчдаас бусад байгууллагынхан шинэ жилээ цомхон хүрээнд тэмдэглэх боломжтой. Гэхдээ бүүстер тунгийн дархлаажуулалт 50 хувьд хүрч байж, дараа дараагийн шатлалд шилжих болно" гэдгийг хэлье хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбарлалаа. 

Тэгэхээр шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулах ресторануудад нэг шаардлагыг холбогдох байгууллагууд тавьж эхлэх бололтой. Нэмэлт тундаа хамрагдсан иргэдийг шинэ жилд нь оролцуулаарай гэдэг санал юм. Ингэсэн нөхцөлд шинэ жилийн үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах чигтэй байна.