Л.Оюун-Эрдэнэ: 2022 оны нэг сараас эхлэн ажлаа хийж чадахгүй бол шууд хариуцлага тооцно
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болсон.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шийдвэр биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдэв.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд үүрэг даалгавар биелүүлээгүй 32 албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдсөн. Авлига, албан тушаалтай холбоотой 87 албан хаагчийн хэрэг өнгөрсөн хугацаанд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.
Засгийн газраас гарсан шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцоод явна. Би гэхдээ хэнийг ч хэлмэгдүүлэхгүй" гэлээ.
ВИДЕО: