Шүлхий өвчний тархалт эрс нэмэгдэж байна

Шүлхий өвчний тархалт эрс нэмэгдэж байна

УОК-ын Нэгдсэн шуурхай штаб дээр малын гоц халдварт өвчинтэй тэмцэх нэгжийг идэвхжүүлэн ажиллаж байгаа юм. Түүнчлэн малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх, тэмцэх зорилгоор вакциныг үе шаттайгаар татан авч буйг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 

Тус газрын Эмийн үлдэгдлийн хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн "Шүлхий өвчний тархалт эрс нэмэгдэж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд  хорио цээр, ариутгал халдваргүйтгэл, вакцинжуулалтын арга хэмжээг авдаг. Шүлхий өвчинтэй тэмцэхээр Мал эмнэлгийн ерөнхий газраас зургаадугаар сарын 18-наас хойш дөрвөн удаагийн татан авалтаар 11.6 сая тун шүлхийн вакцин авсан. Хамгийн сүүлд гэхэд 11 дүгээр сарын 11-нд 1.6 сая тун шүлхийн вакцин авч Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Архангай аймагт хуваарилж өгөөд байна. Мөн арваннэгдүгээр сарын 11-нд ОХУ-аас 2.5 сая тун вакцин ачуулсан нь 25-27-нд Монголд буух юм" гэлээ.