ОУВС-ын шаардлагаар татвар нэмээгүй юм бишүү Б.Чойжилсүрэн сайдаа!!!

ОУВС-ын шаардлагаар татвар нэмээгүй юм бишүү Б.Чойжилсүрэн сайдаа!!!

Монгол Улсын Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг өргөн бариад байгаа. Энэ оны төсвийн орлогыг 6,1 их наяд төгрөг. Харин зарлага нь 8,7 их наяд төгрөг. Алдагдал нь 2,6 их наяд төгрөг буюу ДНБ-ний 10,6 хувьтай тэнцүү байхаар шийджээ. Гэтэл өнөөдөр төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд Төсвийн алдагдлыг ДНБ-ний 9,6%-тай тэнцүү байна гээд заачихсан. Бас л өнөөх тогтвортой нэртэй ч тогтож өгдөггүй,жилд 2 удаа өөрчлөлт оруулдаг хуулиндаа гар дүрэх нь.

Энэ бүх гажуудлаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн Олон улсын валютын сангийн зөвлөж байгаагаар гэдэг тайлбарыг өгч байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ ОУВС-ынхан Монгол улсад төсвийн зарлагаа нэмээд өг гэж огт хэлээгүй. Гэтэл УИХ-д өргөн бариад хэлэлцэж эхэлсэн Төсвийн тодотголд 16 сайдын 15-ынх нь сайдын багц бүгд нэмэгдчихсэн тууж явна. Дээр нь Төсвийн үрэлгэн зардал огт буурсангүй. Хэмнэлтийг хэнээс хэрхэн хийх гэж байгаа нь огт ойлгомжгүй нэг тийм гажуудал л энд явж байна.

ОУВС-аас нэг ч сайдыг зардлаа нэмэгдүүлээд өг гэж зөвлөөгүй. Харин ч ямар боломжтой зардал хэмнэх арга байна. Түүнийгээ Засгийн газраас авч хэрэгжүүл. Ямар хэмнэлтийг аль салбар дээр хийх боломжтой вэ? Түүнийгээ хий. Хавтгайрсан халамжаас танаж болохыг нь тана. Гэхдээ иргэдээ хохироож болохгүй. Ер нь Төсвийн алдагдлын гол хүчин зүйл болоод байгаа Төрийн өмчит аж ахуйн нэгж, төсвийн Ерөнхийлөн захирагч нарын зардлыг бууруулах бүхий  л арга хэмжээг авч хэрэгжүүл гэдэг зөвлөгөөг өгсөн.

Гэтэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС-ын нэрийг барьж урсгал зардлаа танахгүй хирнээ утга учиргүй баахан нэмэгдэл. Тэгсэн хирнээ том төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй. Мөн орлого нэмэгдүүлэх арга ухаан сүвэгчлээгүй мөртлөө аж ахуйн нэгжээ дарамтлах гэсэн зүй бус алхам хийж байна гэсэн анхааруулгыг УИХ-ын гишүүн Ганболд өглөө.