БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлэхээр болжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлэхээр болжээ

Авлигын хэрэгт буруутгагдсан, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлэхээр болжээ. Энэ талаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Пак Гын Хегийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор ийнхүү ялаас нь хэлтрүүлж, өршөөхөөр болсон байна. Тэрбээр 2019 онд мөрөндөө мэс засал хийлгүүлсэн бол 2021 онд өвдөг болон нурууны суурь өвчнөөсөө болж хэдэнтээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. 

Эргэн сануулахад, 2017 онд Пак Гын Хед импимчмент зарлаж, улмаар ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь дуусгавар болгож байлаа. Түүнийг авлигын хэрэгт буруутган, 2018 оны дөрөвдүгээр сард хорих ял оноосон юм. Прокурорын газраас түүнийг 30 жил хорих, 118,5 тэрбум воны торгууль ноогдуулах ял оноохыг шаардаж байлаа. Харин шүүх хэргийг хянан үзээд хорих ялын хугацааг бууруулан 24 жил болгосон бол торгуулийн хэмжээг хэвээр үлдээж байсан юм.