Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2021 оны 12 сарын 27 өдөр болох байв. Гэвч тус хуралдаан тодорхой бусаар хойшлоод байна. Хойшилж буй шалтгаан нь тодорхой бус.
Гэхдээ улс төрийн хүрээнд бол ҮХЦ-ийн хуралдаан хойшлох шалтгааныг төвөггүй мэдчихжээ. Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийг бүрэн хайрцаглаж чадаагүй, хүслээ гүйцээх эвэндээ ороогүй гэнэ. Сайд болох амбицтай олон гишүүн байгаа учраас тэр бүгдийг яаж зохицуулах, хэнийг хэнээр дөнгөлүүлэх учраа бүрэн олоогүй яваа бололтой. Сайдад 2 удаа болон түүнээс дээш сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлнэ гэдэг зарчмын тохиролцоо хийсэн. Гэтэл анх удаа сонгогдсон ч ар өвөр хаалга ихтэй гишүүд нь барьцаад эхэлжэ. Тэд хурган бүлэг байгуулчихаад намын даргынхаа ажилд саад болоод эхэлсэн байна.
Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүч, бяр нь амтагдсан Ерөнхий сайдын хувьд улс төрийн шуналд идэгдсэн УИХ-ын гишүүдийн хүслийг хэрхэн хангах учраа олохгүй сандарч суугаа. Учир нь өөрийнх нь үгээр, дуулгавартай, харцаар нь хөдөлдөг сайд нартай байгаадаа баярлаж, тэднийгээ солихыг хүсэхгүй. Гэтэл улс төрийн шахалт нь давхар дээлтэй сайд нарыг бий болгох гээд байдаг. Хэрэв гишүүдийг сайд болгочихвол том толгойтой, ерөнхий сайдынхаа үгэнд ордоггүй салбарын сайдтай болчих гэмтэй. Иймээс энэ бүхнийг хэрхэн эвцэлдүүлэх үү? яаж сайд болсон гишүүдээр бусдыг нь захирах уу гэх мэтээр олон асуултыг эргэцүүлж суугаа.
Мөн давхар дээлээр далимдуулж үндсэн хуульд жагсаалт, гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлыг шийдэх эсэхээ нам дотроо ярьж байна.Ийм шалтгаанаар цэцийн дунд суудлын хуралдааныг түр хойшлуулжээ. Шинэ оны хонх дуугарахтай зэрэгцэн цэцийн шийдвэр гарна аа.