Ж.Батзандан: Б.Чойжилсүрэн сайд ОУВС-тай ойлголцож байгаа шигээ Эх оронтойгоо ойлголцох шаардлагатай  

Ж.Батзандан: Б.Чойжилсүрэн сайд ОУВС-тай ойлголцож байгаа шигээ Эх оронтойгоо ойлголцох шаардлагатай  

Засгийн газраас 2017 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Энэ хэлэлцүүлгийн шатанд Засгийн газрын төлөөллийн барьж байгаа ганц тайлбар нь ОУВС-ын шахалтаар л ийм өөрчлөлтийг хийсэн гэдэг. Олон гишүүн яагаад татвар нэмэх гэж байгаа вэ? Татвар нэмээд ямар өгөөж гарах юм гэх мэтээр асуултыг Засгийн газарт тавьж байна. Харин засгийн газрын гол төлөөлөл болох Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн тодотголтой холбоотой бүхий л алдаатай бодлогоо Олон Улсын Валютын сангийн хүсэлтээр ингэж боловсруулсан гэж байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ ОУВС-аас засгийн газрын оруулж ирсэн бодлогын хүрээнд огт санал өгөөгүй. Харин үрэлгэн зардлаа бууруулчих гэсэн зөвлөмжийг л өгсөн. Түүнээс сангийн сайдын тайлбарлаж байгаа шиг хүсэлт огт өгөөгүй гэдгийг УИХ-ын гишүүд анхааруулсар байгаа юм.

 

ОУВС-ын хүссэн гээд байгаа дарамт шахалтыг Монгол Улсын түмэн олон хүсэхгүй байна. Иймээс эх оронтойгоо эхлээд Мэргэжлийн засгийн газар ойлголцох шаардлагатай. Тэгж байж асуудлын мөн чанарыг ойлгоно гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан зөвлөх, зандрахыг хослуулсан Сангийн сайдад учирлалаа.