Тогтвортой нэртэй ч хамгийн их өөрчлөлт оруулдаг хуулиа болих хэрэгтэй

Тогтвортой нэртэй ч хамгийн их өөрчлөлт оруулдаг хуулиа болих хэрэгтэй

 Монгол Улсад нэр нь тогтвортой байхыг сануулдаг нэгэн хууль бий. Энэ бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Уг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн он цаг мөчөөсөө эхлээд л улаан эрээн засвар хийгдэх болсон. Монгол Улсын Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын хуулинд захирагдаж он оны төсвөө батлах учиртай. Гэтэл энэ ойлголтыг үе үеийн засгийн газар огт авч хэлэлцдэггүй. Үүний улмаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хагас жил тутамд өөрчлөлт орж байна. Тухайлбал 2016 оны 11 сард 2017 оны Төсвийн батлахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр Төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-ний 9,6% тэнцүү байна гэж оруулж өгсөн билээ. Харин уг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээд 4 сарын дараа дахин өөрчлөлт оруулах гэж байна. Уг өөрчлөлтөөр Төсвийн алдагдлыг ДНБ-ний 10,6%-тай тэнцүү байна гэх юм. Ингэж сайхан нэртэй огт хэрэгжихгүй хуулийг хагас жил тутам өөрчлөх хэрэг алга гэсэн гомдлыг сөрөг хүчний зүгээс тавьж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хүчин төгөлдөр хэдий ч Засгийн газар хүссэн цагтаа өөрчлөлт оруулж байгаа нь хамгийн буруу алхам. Дээр нь өөрчлөлт болгоноор хохирч байгаа хүмүүс нь хүүхэд, хөгшид болж байна гэсэн анхааруулгыг ч сөрөг хүчний зүгээс өгч байгаа юм. Ер нь 4 тоог л шийдэх гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиндаа гар дүрдэг. Энэ удаад Төсвийн орлогыг 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Төсвийн зарлагыг 200 тэрбум төгрөгөөр өсгөнө. Төсвийн алдагдлын хэмжээг 2,7 их наяд төгрөг байлгана. Төсвийн алдагдал нь ДНБ-ний 10,6%-тай тэнцүү байна гэсэн өөрчлөлтийг оруулах юм.