Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот захирамж нэгдүгээр сарын 5-ны өдөр гарсан.
Замын-Үүд, Эрээний хилийн боомт дээр үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг Хятадын талтай яриа хэлэлцээ хийх замаар харилцан нааштайгаар шийдвэрлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилготой тус Ажлын хэсгийг Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан ахалж ажиллахаар боллоо.
Шадар сайд Ажлын хэсгийг яаралтай хуралдуулж, бүх шатны байгууллагын уялдаа холбоог сайжруулж хариуцлагыг дээшлүүлэх, мөн Хятадын холбогдох байгууллагуудтай чиглэл чиглэлээр яриа хэлэлцээрийг шуурхай зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэллээ.
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алб