УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ийнхүү уулга алдсан. Учир нь Монгол Улсын 40 гаруй иргэн Оффшорт компанитай. Бас тэнд данс эзэмшдэг. Эдгээрийн 2 нь Ардчилсан намынх. Харин үлдсэн нь МАН-ынхан байна. АН-ын 2 оффшорчин тайлбараа хийгээд явж байгаа. С.Баярцогт хэзээ хаана оффшорт данс нээсэн. Хэрхэн тэрхүү дансаа ашигласан гэдгээ тайлбарлаж хариуцлагаа үүрсэн. Харин Э.Чулуудайгийн хувьд Оффшорт байгаа компанийнхаа тухай тодорхой тайлбар өгсөн. Харин МАН-ын оффшорчдоос Сү.Батболд гишүүн л тайлбараа хийгээд явж байна. Харин үлдсэн хэсэг нь алга. Өнгөрсөн намар оффшорчдын эсрэг хууль гаргах гээд МАН чадаагүй. Учир нь өнөөх олон оффшорчид нь хаалт хийсэн байх. Харин өнөөдөр үнэнд гүйцэтгэж хуулиа өргөн бариад байна. Гэхдээ хуулийнх нь заалт нь оновчтой биш гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцлон хэлсэн юм.Оффшорчдын Монгол Улсын төрөөс хулгайлсан мөнгийг нууж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцох заалт алга