Монголын ард түмэн өөрийн гэсэн бэлэг-тэмдэг бэлгэдлийн шүтээнтэй болох ёстой

Монголын ард түмэн өөрийн гэсэн бэлэг-тэмдэг бэлгэдлийн шүтээнтэй болох ёстой

 Есөн гүн утга агуулга, бэлэг бэлгэдэл, бэлгэдэмбэрэлийг өөртөө шингээсэн өвөрмөц шийдэлтэй харагдах талаасаа 2 ихэр хүүхэд, ажиглах байдлаасаа 4-н ихэр хүүхэд харагдахаар зохиомжлон бүтээгдсэн урлагийн бүтээл баримлыг МУГ-ны холбооноос зохиомжлон бүтээж Монголын оюуны өмчийн зохиогчийн эрхийн гэрчилгээтэй өрх гэрийн шүтээн болгохоор түмэн олондоо хүргэж байна.

“Аз жаргалын ихрүүд” бэлэг-тэмдэг бэлгэдлийн шүтээн баримлын талаарх ойлголтуудаас

-Утга-агуулга        -Бэлэг-билэгдэл       -Бэлэг-дэмбэрэл бүрдсэн

9-н арга билэгдлүүдийг өөртөө шингээн хадгалсан байдаг.

Үүнд:

  1. Арга-билэгдлийн барилдлагатай нь:
  • Насан туршид, урт удаан, эв эетэй, аз жаргалтай амьдрахыг билэгдсэн.
  1. Дөрвөн ихрүүд нь:
  • Өнөр өтгөн, аз хийморьтой байхын билэгдэлтэй
  1. “Хас” дүрсийг илэрхийлсэн:

Түмэн наст хээ нь:

  • Бат бэх амьдрал, урт удаан наслахын билэгдэлтэй.
  1. Зоос бүхий дүрс нь:
  • Зоос мөнгө, эд баялгийг даллан дуудаж, элбэг дэлбэг амьдрахыг билэгдсэн.
  1. Ихрүүд нь баруун чихээ дарсан нь: Орчлонгийн хүүхдүүд муу юм бүү сонсог гэсэн утга санааг илэрхийлсэн
  2. Зальбарилын мутар нь:
  • Монголын үрс маш олон, маш урт наслах болтугай гэсэн ерөөлийн билэгдэлтэй.
  1. 8-н тахил нь:
  • Эд баялаг, сайн сайхан бүхнийг бэлгэддэг.
  1. Бадам лянхуа цэцэг: бад нь:
  • Мандан бадрахын билэгдэлтэй.
  1. Бунд хорол сахиус шүтээнийг гэртээ залснаараа:
  • Айл өрхийн сүлд хийморийг бадрааж, галын тэнгэр, голомтын тэнгэр, гэрийн тэнгэрийг баясгах, сахиусан шүтээн болой.

Асуулт: Таны алдар нэр, албан тушаал ?

Хариулт: Миний алдар нэр Гэндэнгийн Мөнхдэлгэр      Монголын уран гартны холбооны тэргүүн, “Алтан-Луу” ХХК-ны ерөнхий захирал

Асуулт: Танд анх хэдий үеэс монголын ард түмний бэлэг-тэмдэг бэлгэдлийн шүтээнтэй болгох санал сэдэл төрсөн бэ?

Хариулт: Социализмийн үед 5-н хүүхэдтэй манжийн хааны шаазан баримлыг ард түмэн шүтэж ирснийг өөрчлөх бодолд хөтлөгдөн өнөөг хүрсэн ч 3-н жилийн өмнөөс төрөл бүрийн загвар дизайны сонголтоос өвөрмөц энэ шийдэлд хүрсэн юм.

Асуулт: Монголын уран гартны холбоо, “Алтан-Луу” компанийн үйл ажиллагааныхаа талаар товчхон ойлголт өгнө үү?

Хариулт: МУГХолбоо 2016 онд байгуулагдсан. Уран гартан урчууддаа урьд нь хэн ч хийгээгүй, дахин давтагдашгүй, загвар дизайны өвөрмөц шийдэлтэй уран бүтээл туурвиж үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлага тавьж ажилладаг. Цаашид оффис, гэрийн чимэглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

 “Алтан-Луу” ХХК нь 1996 онд байгуулагдсан Ланд-Шарт, хиймэл хүрхрээ, усан оргилуур, саун, камен зуух, явган зам ба машин замын хашлага боржур, эко хавтан төрөл бүрийн өвөрмөц шийдэлтэй сувинерь үйлдвэрлэж байна.

Асуулт: Энэ усан оргилуурын загвар моделийг ямар зориулалтаар хийсэн юм бэ?

Хариулт: Аймаг хотууд өөрсдийн цэцэрлэгт хүрээлэндээ ард түмнийхээ бэлэг тэмдэг бэлгэдлийнхээ шүтээн баримлыг усан оргилууртай хослуулан хийснээр аймаг хотын чимэг болох болов уу гэж бодож загвар хийсэн юм. Захиалбал хамгийн сүүлийн үеийн хөгжмийн аялгуутай усан оргилуурын цогцолборыг байгуулах боломжтой юм.

Асуулт: Монголын ард түмний бэлэг тэмдэг бэлгэдлийн шүтээнтэй холбоотой өөр санаж сэдсэн зүйлийнхээ талаар ярина уу?

Хариулт: Манай улсад нэг дороос жуулчдын сэтгэл татах үзэж харах зүйлс одоогоор байхгүй байгааг харгалзан үзэж /жишээ нь: урд хөршид дэлхийн долоон гайхамшиг, Манжуурт эртний зэрлэг заануудын хүүхэлдэйн баримлуудыг хийснээр аялал, жуулчдыг ихээр татсаар байгааг бид мэднэ./ дэлхийн найм дахь гайхамшигт дүйцэхүйц “Аз жаргалын ихрүүд” хөшөөт, барилга байгууламжийг байгуулж орчин тойронд нь монголын байгалийн үзэсгэлэнт 7н гайхамшигийг жижигрүүлсэн хэлбэртэйгээр бүтээн байгуулах түүхэн их бүтээн байгуулалт, их оронч санал санаачлагыг гаргаж түмэн олныхоо сонорт хүргэж байна.

Миний энэ санал санаачлагыг түмэн олон ард түмэн, даян дэлхийд амьдарч байгаа монгол үндэстэн, туурга нэгт монголчууд, монголд элэгтэй хэн бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Энэ их үйл хэрэгт хандив тусламжаас гадна ажил мэргэжлээрээ биечлэн оролцох боломжтой. Жишээ нь: Архитектори, зохион бүтээгч, барилгын компани, инженерүүд уран баримлууд, зураач, сийлбэрч, дизайнер, барилгын материал, бэлэг дурсгалын үйлдвэр, ТВ, сошиал хэвлэл мэдээллийнхэн

Асуулт: Цогцолборынхоо орчин тойронд хийгдэх ажлуудынхаа талаар тодруулна уу?

Хариулт: Монголын байгалийн үзэсгэлэнт 7-н гайхамшиг болох Хөвсгөл далай, Их газрын чулуу, Орхоны хүрхрээ, Ёлын ам, Хашгирхад оргилдог булаг, Цагаан суварга, Гурван цэнхэрийн агуй, байгаль эхээс монголчуудад үлдээсэн байгалийн ховор 7-н тогтоцууд Мэлхий хад, Заан хад, Тайхар чулуу, Сэмжит хад, Эхийн умай хад, Чонон хад, Боов чулуу, Заг, Чулуужсан модны төгөл зэргийг яг түүн шиг нь хуулбарлан хувилан хүн чулуу архилогын үнэт нэн ховор олдворуудтай хослуулан газар дээрхи, доорхи диваажин гэж юу байдгийг харуулахыг зорино. Энэ бүхнийг төгс төгөлдөр хийвээс эх орондоо аялал жуулчдыã татах шинэ зам үүд хаалга нээгдэх болов уу гэж бодож байна. Үзэсгэлэнт байгалийн гайхамшгийг ланд-шафтын шийдлэлтэй хослуулан долоон гайхамшигуудын орчин тойронд өвлийн диплицэнд байлгасан дулаан оронд ургадаг гоёлын мод, бут сөөг, цэцгүүдээр чимэглэсэн амралт зугаалгын газар болгохоор хийж болох юм.

  • Галын наадам, салют буудлагын гайхамшигийг үзүүлэх зориулалтын газрууд бий болгох.
  • Хамгийн орчин үеийн аялгуут дуу, хөгжмийн аялгуут усан оргилуурын гайхамшигийг байгуулах.
  • Байгалийн үзэсгэлэнтэй Цагаан суварга, динозаворын өлгий нутгийг зохиомжлрн байгуулсан газартай хөдөлгөөнтэй нисдэг, явдаг, динозавор үлэг гүрвэлийг хийж болох юм.
  • Манай улсаас өөр ямар ч улсад байхгүй нэн эртний архелогийн үнэт ховор олдвор үзмэрүүд, монгол урчуудын өвөрмөц барималууд, дархчуудын хийсэн давтагдашгүй урлагийн бүтээлүүдийг хамруулсан “ Байгаль галерей”-г байгуулна. Ногоон, цагаан дарь эхийн баримал хөшөөг загасны нүдний байрлалд босгох тул:
  • Түмэн олон та бүхнийг доорх Е-mail хаягаар мэргэжлийн өндөр түвшинд үнэтэй санал зөвөлгөөн өгнө гэдэгт найдаж байна.
  • Түүхэн бүтээн байгуулалттай холбоотой загвар, төслийн талаархи материалуудыг хавсаргав.

Асуулт: Энэ их түүхэн бүтээн байгуулалтанд ямар хугацаанд ойролцоогоор хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах бол мөн газар, дэд бүтцийн талаар тодруулна уу?

Хариулт: Хөрөнгийн болон газрын асуудал шийдвэрлэгдсэн нөхцөлд 2-3 жилийн хугацаа шаардлагатай болов уу? ойролцоогоор 10-аад тэрбум төгрөгт багтана. Хотоос холгүй 200-аад км дотор аялал жуулчдыг чилээхээргүй дэд бүтэц шийдэх боломжтой газар байвал зүгээр болов уу. Нийслэлийн зэргэлдээх аймаг сумдын самбаа санаачлагатай дарга нар дэлхий дахинд нутаг орноо таниулах, орон нутгийн төсөвт ашиг тусаа өгөх алтан боломжийг алдахгүй болов уу гэж бодож байна. Дэд бүтцийн хувьд улс орноо дэлхий дахинд алдаршуулан мандуулах их үйлс, түүхэн бүтээн байгуулалтанд МУ-ын засгийн газраас онцгой анхаарал хандуулна гэдэгт би итгэлтэй байна.

Асуулт: Цогцолбор байгууламжин дотор юу юу байх вэ?

Хариулт: Ойролцоогоор 15-н давхар барилга байгууламж босох болно. Подвольд машины зогсоол, 1 давхарт үзэсгэлэн галерей, баялаг бүтээгчидийн их дэлгүүр, олон үндэстний зоогийн газар, язгуур урлагийн театр, банк, үйлчилгээний газрууд, 5-7 одтой зочид буудал гэх мэт

Асуулт: Ард түмэндээ хандаж хэлэх зүйл юу байна.

Хариулт: Юуны өмнө дэлхийн найм дахь гайхамшигт дүйцэхүйц “Аз жаргалын ихрүүд” цогцолборыг байгуулах түмэн олон, ард түмний санал бодлыг сонсохыг эрмэлзэж байна. Ард иргэд түмэн олон  маань эх оронч, түүхэн бүтээн байгуулалтын санал санаачлагыг дэмжвэл, газрын асуудал шийдэгдвэл, зураг төсөл, төсвийг хийж “Аз жаргалын ихрүүд” хандивын сан байгуулж түмэн олныхоо дэмжлэг тусламжтайгаар уг төсөл хэрэгжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллах болно.

Түүхэн их бүтээн байгуулалт эх оронч санал санаачлагыг Монголын ард түмэн ААнэгж, компаниуд монгол үндэстэн, туурга нэгт монголчууд та бүхэн хандивын гараа сунгаснаараа түүхэнд алтан үсгээр нэрээ мөнхлүүлэн үлдээх болно.

  Монголын уран гартны холбоо

                                                  2017 он

                           Оффис  Утас: 21253287

                          Гар утас: 99992614, 88403287

                          Е-mail: Altanluu@yahoo.com ( Аз жаргалын ихрүүд)