Б.Чойжилсүрэн: Монгол Улсын Засгийн газар 21 их наяд төгрөгийн өртэй болно

Б.Чойжилсүрэн: Монгол Улсын Засгийн газар 21 их наяд төгрөгийн өртэй болно

2017 оны Төсвийн тодотголоор алдагдлаа 2,7 их наяд төгрөг байна гээд Засгийн газар тооцчихсон. Алдагдал их байна гэдэг өр тэр хэрээрээ нэмэгдэнэ гэсэн үг. Монгол Улсын Засгийн газрын өрийн гол шалтгаан нь Төсвийн алдагдал юм. Төсвийн алдагдлыг Засгийн газраас дотоод болон гадаад зах зээлд өндөр хүүтэй бонд гарган нөхөж ирдэг. 2016 оны Төсвийн алдагдлыг мөн л ингэж нөхсөн. 2017 он гарсаар Засгийн газар өрөө төлөх, алдагдлаа нөхөх зорилгоор 700 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаас худалдаалаад байна. Энэ хэмжээгээр Засгийн газрын өр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулсан юм.

 

Тэгэхээр Монгол Улсын Засгийн газрын дотоод өр 5 их наяд төгрөг. Үүнээс үнэт цаас нь 4,3 их наяд төгрөг. Харин 700 гаруй тэрбум төгрөгийн концессын гэрээний төлбөр байгаа болж таарав. Үүн дээр нэмээд гадаад өр бичигдэнэ. Монгол Улсын Засгийн газар гадаад зах зээлд 16,5 их наяд төгрөгийн өртэй. Үүний 6 их наяд нь Засгийн газрын нэр дээр бичигдсэн үнэт цаасны өр. Харин 9 их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээтэй валютын зээл байна. Хэрэв валютын ханш өссөн хэвээрээ байх юм бол энэхүү өрийн хэмжээ жил битгий хэл сар сараар нэмэгдээд явах дүр зурагтай байна.