Нийтийн тээврийн чиглэл хэрхэн өөрчлөгдсөнийг уншаарай

Нийтийн тээврийн чиглэл хэрхэн өөрчлөгдсөнийг уншаарай

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор өчигдрөөс замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд буй. ТЦА болон Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлснээр “Ард” кинотеатр, Мөнгөнзавьяа, 120, МУБИС, Төв номын сангийн чиглэл хамгийн ачаалалтай байна.

Нийслэлд өдөрт 97 чиглэлд 940 орчим автобус үйлчилгээнд гарч байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор маргаашаас автобусны зарим чиглэлийг уртасгаж, өөрчлөлт оруулахаар болжээ. Үүнд, Ч:57 чиглэлийг Улаанчулуутын эцсээс Алтан-Овоо чиглэлийг 1.8 км буюу гурван зогсоолоор сунгаж байна. Мөн Ч:18А чиглэлийг Хасбаатарын гудамж буюу Бичил VI хорооллоор хотын төвийн чиглэлд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Тус чиглэл нь III, IV хороолол-ДЦС-3-“Ард” кинотеатр чиглэлд зорчдог байсныг ийнхүү өөрчилсөн байна.

Түүнчлэн ЕБС-ийн II улирлын хичээл эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргаад байна. Тодруулбал, өнөөдрөөс 7 ААН-ийн 24 автобус 19 сургуульд үйлчлэхээр гарчээ. Эдгээр сургуулийн 861 хүүхэд автобусаар зорчиж байна. Нийслэлийн боловсролын газраас хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгооор 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар болжээ.

Ч:57 чиглэлийн автобус Ч:57Б болж, "Алтан-Овоо48-Улаанчулуут-Их наран-МУИС" болж өөрчлөгдөв.