УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн халаа сэлгээ Дархан-Уулын төмөр замын салбар дээр үргэлжилж байна

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн халаа сэлгээ Дархан-Уулын төмөр замын салбар дээр үргэлжилж байна

Улаанбаатар төмөр замын шат шатны байгууллагад халаа сэлгээ үргэлжилж байгаа. Хамгийн сүүлд л гэхэд тус байгууллагын харьяа Дархан-Уул аймаг дахь 4 салбар нэгжийн удирдлагыг халсан тушаалыг Улаанбаатар төмөр замын дарга Жигжиднямаа гаргажээ. Тухайлбал Дархан- Уул аймаг дахь Төмөр замын Дохиолол холбооны 1-р ангийн дарга Сүхбаатар, Мөн Дархан өртөөний дарга Цогтбаатар,  Гал унтраах тасгийн дарга Баяраа, Ачаа тээврийн Дархан салбарын дарга Ариунболд, Замын 1-р ангийн дарга Лхагвасүрэн,  дохиолол хамгааллын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Отгонбаатар нарыг ажлаас нь халжээ.

Хамгийн хачирхалтай нь эдгээр хүмүүсийг ажлаас халсан шалтгаан нь шалтаг төдий байгааг Дархан-Уул аймаг дахь төмөр замын салбарын ажилчид ам уралдан ярьж яваа юм. Тухайлбал Дархан-Уул аймаг дахь Төмөр замын 1-р ангийн Дохиолол хамгааллын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Лхагвасүрэнг Сургалтын кабинет тохижуулаагүй гэх шалтгаанаар халсан байна. Мөн түүнийг ажлаас халах болсон бас нэг шалтгаан нь ар гэрийн гачигдлаар 4 цагийн чөлөө авахад нь ажил тасалсан гэж үзжээ.

Ажлаас халагдсан дээрх хүмүүс нь Төмөр замын салбарт 12-33 жил ажиллаж байгаа мэргэшсэн боловсон хүчин юм байна. Ажлаас халах хамгийн гол үндэслэл нь эдгээр хүмүүс нь 2012-2016 оны хооронд буюу Ардчилсан нам эрх барьж байхад албан тушаал дээр очсон гэдэг шалтгаан гэж Төмөр замынхан ам уралдан ярьж байна. Эдгээр мэргэшсэн боловсон хүчнийг ажлаас нь халж оронд нь мэргэжлийн бус хүмүүс томилж байгаа тухай Улаанбаатар төмөр замын Дархан-Уул аймаг дахь салбарынхан ажилчид мэдээлэлж байна. Ажлаас халагдсан хүмүүсээс ганц хүн л тушаал буурч ажилтай болжээ. Тодруулах юм бол Гал унтраах тасгийн даргаар ажиллаж байсан Баярааг албан тушаалаас нь халсныхаа дараа Тоочгийн харуулаар тавьсан байна. Харин бусад нь өнөөдөр ажлаа хүлээлгэж өгөөд гудамжинд гарч байгаа бололтой. Ганц хоёрхон жил ажиллаад тэтгэвэртээ гарах хүн хүртэл халагдсан байна.

 Төмөр зам гэдэг мэргэжлийн боловсон хүчний байгууллага. иймээс мэргэшсэн төмөр замчдаа ажилтай нь үлдээж аюулгүй байдлаа хангах нь нэн тэргүүний зорилт баймаар юм. Гэтэл мэргэжлийн хүмүүсээ ажлаас нь халж, мэргэжлийн бус хүнээр сольж байгаа бол УБТЗ-ын дарга Жигжиднямаагийн буруу үйлдэл гэж ахмад төмөр замчид ундуйцаж байгаа юм. Улаанбаатар төмөр замын ороо бусгаа энэ цаг үед Төмөр зам дээр хэд хэдэн осол гарч эрдэнэт хүний амь нас эрсдсэн билээ. Энэ бүхэнд өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээгээгүй сууж байна. Харин албан тушаалын халаа сэлгээ л амь голтой оршиж, Жигжиднямаа даргын тойрон хүрээлэгсэд энэ тэнд албан тушаалд очиж, эрх ямба эдэлж эхлээд байгаа бололтой.