Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар нь улс төрд удаан оршин тогтнож буй. Түүний хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөдөө өндийхөд зэрэг өндийж, унахад нь зэрэг унаж явсаар өнөөдрийг хүрсэн гэж улс төрийн хүрээнд ярьдаг юм билээ. Нэг үгээр хэлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зуузай холбосон хамтрагчид.
Я.Содбаатар улс төрд амжилттай явахтай зэрэгцэн ах Я.Сод-Эрдэнэ нь мөн л бизнест амжилтаа ахиулдаг гэх хардлага улс төрчдийн дунд дам яриа болон хөвөрч байдаг.
Я.Сод-Эрдэнэ нь өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээр "Нама-Оч" ХХК болон "Монголиан Инвестмент Корпорэйшн" ХХК хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдээлсэн байдаг гэнэ. Дээрх хоёр аж ахуйн нэгж нь Я.Сод-Эрдэнийн эхнэр Р.Сарантуяатай мөн хамаатай.
Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ болон түүний эхнэр Р.Сарантуяа нарын хамаарал бүхий дээрх команиуд нь зарим нэг төрийн өмчит аж ахуйн газрын тендэрт шалгарч ажил үйлчилгээ үзүүлж байсан байдаг. Тухайн үедээ үнэхээр шалгарах ёстой болоод шалгарсан уу? эсвэл хэн нэгний нөлөөгөөр давуу эрх эдэлсэн үү гэдгийг улс төр, бизнесийн хүрээнийхэн асууж, бас таамаг дэвшүүлэн ярьдаг байжээ.
Ямартай ч нэг хэсэг Хөгжлийн банкинд өндөр албан тушаал хашиж байсан Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ нь 2022 оны 2 дугаар сарын 1 өдрөөс эхлэн ажлаасаа чөлөөлөгдсөн гэнэ. Ах нь ажлаасаа чөлөөлөгдөх болсон шалтгааны цаана дүүгийн нөлөө байсан эсэх дээр хөгжлийн банкны зарим ажилчид таамаг дэвшүүлээд эхэлжээ.