Говь-Алтай аймгаар аялах зарим маршрут

Говь-Алтай аймгаар аялах зарим маршрут

Аялалын маршрут -1: Алтай хот –(73 км) -Хүнхэр амралт -(16 км) –Сүмийн дэнгийн хүн чулуун хөшөө- (46 км)  – Эрээн нуур - (90 км)–  Долоон тогооны талын агуй- (25 км) Тайшир сум - (3 км)- Харандаа хад - (15 км) Тайшир УЦС - (55 км) Алтай хот  нийт 323 км. 

/Түргийн үеийн хүн чулуун хөшөөнүүдийн сонирхож, алдарт Монгол элсний дунд орших  нууранд орж, наран шарлаг хийх ба элсний аялал хийж талын агуйгаар орж түүх, хүний гараар бүтээгдсэн гайхамшиг УЦС-ын үйл ажиллагаатай танилцан  ая тухтай амралтанд хүрч болно/

 

Харандаа хад: - Сумын төвөөс 3 км зайд орших энэхүү хад нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн лавын урсацаас тогтсон өвөрмөц тогтоцтой, 6 талтай баганан хүрмэн чулуунаас тогтсон толгой юм. 6 талтай хүрмэн чулуу ховор. Ийм толгой Дорноговьд аймгийн Дэлгэр сумд байдаг.

Тайширын усан цахилгаан станц:

Тайширын усан цахилгаан станц нь 130м өндөр хадан хавцлыг газрын гүнд 20 м голын эргээс дээш 50 м өндөр, 75 м өргөнтэй, 190 м урт далан барьж байгуулсанаар 50 км/кв талбайтай, 930 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сантай нуур үүсгэсэн, хүмүүс болон техник хэрэгслийг далан дээр хүргэх 350 метр урттай тунел бүхий хүний гараар бүтсэн гайхамшигт бүтээл мөн.

Аялалын маршрут -2: Алтай хот - (90 км) -  Бигэрийн улаан явар- (18 км) -  Бурхан буудай уул-(38 км)  Бигэр сум  - (17 км) - Таван элсний бөөрний сувилал -(18 км) – Бичигт хад (25 км) - Цагаан хаалганы рашаан -(45 км)  -Цогт сум- (60 км)- Ээж уул - (23 км) Хаяагийн говь, услалтын систем- (16 км) - Буурын гол давсны орд газар -(62 км)  Цээл сум- (135 км)- Алтай хот   нийт - 547 км.

/Байгалийн өвөрмөц тогтоцтой нутгаар явган аялаж элсэн манхан үзэх, наранд шарах, 30м өндөр хүрхрээ үзэх, Долоон тогоо, даянч ламын агуйгаар орох, жимсний төгөл үзэх/ Онц, Хавтгай, Наран, Замт, Мөрөнгийн явар бүхий байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар- Энэ газрыг сумын ИТХ-с 2007 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Эртний далайн ёроол байсан. Эртний амьтдын ясны олдвор илэрдэг. Байгалийн үзэсгэлэнт газар юм.

Бичигт хад:- Бигэр сумын төвөөс 20 км-т оршдог. Эртний түрэг бичээс, сүг зураг бүхий түүх соёлын дурсгал юм. МУ-н Засгийн газрын 1998 оны 235 тоот тогтоолоор “Бичигт хад” –ыг улсын тусгай хамгаалалттай түүх соёлын газар болгосон. Бичигт хад хэмээх толгойн баруун , баруун өмнө, өмнө хаданд 4 хэсэг эртний түрэг бичээс бий. Үүнийг Бигэрийн түрэг түрэг бичээс гэдэг.   

 

Аялалын маршрут -3:  Алтай хот - (80 км) – Шарга сум -(20 км) –Шаргын хар заг, Цагаан нуур-(104 км) - Тонхил сум -(45 км)  Сутай –(40км) – Угалзын даваа- (125 км)- Тахь нутагшуулах төв, Алаг хайрхан уул  - (25 км)  Бугат сум -(191 км) - Алтай хот  нийт -630 км

/Шаргын өргөн уудам говь, хулан тахийн сүрэг, Хар сүүлт, зээр, янгир, Галданбошигтын булш, зэв, дуулгыг үзэх, төрийн тахилгат уулыг сонирхон, нэг өдрийн дотор жилийн 4 улирлын уур амьсгалтай танилцах/

Сутай хайрхан- Мөнхт цаст Сутай хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутгийг хиллэн оршдог. Сутай уул нь цагаан нуруутай сарлагийн тошсон бух хойшоо хараад хэвтэж байгаа хэлбэртэй, сарлаг малаар элбэг уул юм. Иймээс энэ уулыг “Сүүтэй уул” гэж эртнээс нааш ам дамжин яригдсаар ирсэн бөгөөд олон зуун жилийн турш хэлэгдсээр Сүүтэй уул маань Сутай уул болжээ.  

 

 

Тахь нутагшуулах төв: Говийн их дархан газрын “Б” бүс болгон 1975 оноос тус бүс нутгийг улсын хамгаалалтанд авч, 1991 онд шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн. Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд Тахь нутагшуулах эрдэм шинжилгээ туршилтын төв нэртэй байгуулагдан 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 1992 онд Тахийн талд Христиан Освальдын сангийн дэмжлэгээр анх 5 тахь Европоос авчирсан. Түүнээс хойш нийт 13 удаагийн тээвэрлэлтээр тахийг нэмж авчирсан бөгөөд одоогоор 150 гаруй толгой хүртлээ нэмэгдсэн байна.

Аялалын маршрут -4:  Алтай хотоос 253  Чандмань сумын Хүрээгийн ар. Зоос хад