Монгол Улс 2020 оны 01 дүгээр сард хилээ хязгаарлаж, бүрэн хааснаас хойш 2 жилийн дараа хил нээлттэй хэмээн чанга дуугаар Дэлхий дахинд зарлав.
Дэлхий нийтийн цочроож, барьц алдуулсан КОВИД-19 вирусын уршгаар улс орон бүр хилийн горимдоо хязгаарлаж тогтоож, хөдөлгөөнийг саармагжуулах, хязгаарлах зэргээр л олон арга хэмжээг авч ирлээ. Энэ хүрээнд дэлхийг хэрсэн аялал жуулчлалын сүлжээ тасалдаж, улс орон бүрийн эдийн засагт хүндрэл, бэрхшээл бий болов. Тогтмол өсч байсан Монгол Улсын эдийн засаг агшиж, хасах дүнтэй хүртэл гарлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт анх удаа -5,4 хувь боллоо гэдгийг хэлж суусан нь саяхан.
Харин 2021 онд хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг Монгол Улсын Засгийн газар үе шаттай нээж, аль болох хэвийн амьдралдаа орох зорилго тавьсны ачаар оны эцэст эдийн засагт өсөлт ажиглагдав.
2022 он гарсаар Дэлхий дахинд КОВИД-19 өвчний эрчим буураагүй ч гэсэн зөв замаар, зөв арга барилаар уг вирустэй тэмцэж чадсан учраас зарим улс орнууд хязгаарлалтын дэглэм бус чөлөөтэй харилцааг эрэлхийлж эхэллээ. Яг энэ жишиг Монгол улсад өрнөж байна. Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн оновчтой шийдлийн үр дүнгээр КОВИД-19 өвчин бол айгаад хааж боогоод суух биш харин сөрж зогсоод хариуцлагатай байвал эдийн засгаа унагаахгүй явж болох юм байна гэдгийг олон улсад үлгэрлэж өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилээ нээж буйгаа зарлаж, жуулчдыг үүргэвчээ үүрээд хүрээд ир. Хөрөнгө оруулагч нарыг боломжтой бизнесийн санаагаа цүнхлээд ир гэдгийг хэлчихлээ. Үүний үр дүнд Дэлхий дахин Монгол улсруу анхаарлаа хандуулж байна. Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай ойлголцолд хүрч далд уурхайн олборлолтыг эхлүүлж чадсан билээ. Харин өнөөдөр хил нээсэн гэдгээ хэлчихлээ.
Ар араасаа анхаарал татахуйц дээрх хоёр шийдвэр нь Монгол Улсын нэр хүндийг гадны хөрөнгө оруулагч нарт өсгөж, анхаарлыг нь татсан гэдэг нь гарцаагүй юм. Ийм том ажлыг шил шилээ даруулан хийж чадсан Засгийн газарт баяр хүргэж алга таших нь зөв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын баримталсан бодлого нь 2021 оны 4 дүгээр сараас хойш хөл хориог үл зөвшөөрч, харин вакцинжуулалтыг идвэхжүүлж, хязгаарлахаасаа илүү хариуцлагатайгаар бүх орчноо нээе гэсэн зарчим нь зөв байсан гэдгийг өнөөдрийн үйл явдал бэлхэн харуулж байна.
2021 оны 4 болон 6 дугаар сард өрнөсөн КОВИД-19 өвчний давалгаа мөн 2021 оны 9 дүгээр сард өрнөсөн КОВИД-19 өвчний дельта хувилбарын дадалгаанаас хохирол багатай гарч чадсан. Үүний ач тус нь вакцинжуулалт гэдгийг мэргэжлийн хүн бүр хэлж буй. Нөгөө талд нь өвчний давалгаа үүссэн ч хөл хорио тогтоохгүйгээр хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авахгүйгээр ажиллаж чадсан ч олон нийтийн дундах дархлаа бий болоход том нөлөө үзүүлсэн гэдгийг судлаачид онцлох болжээ.
2022 оны эхээр үүссэн омикрон хувилбарын давалгааг хөнгөн туулж буй нь өнөөх нь вакцины нэмэлт тунтай холбоотой. Өвчний тархалт өсч, давалгаа үүсэх бүрт хөл хорио тогтоосон бол өнөөдөр эдийн засаг өсч, хил нээх тухай бодохгүй байсан. Харин ч дахиад давалгаанд өртчихгүй юмсан гэдэг байдлаар бас л хөл хорио яриад сууж байх ч байсан байж мэднэ.
Зүхүүлж, чичлүүлж, хараалгаж байсан ч сөрж хэрэгжүүлсэн бодлогынхоо ачаар алга ташилтыг хүртэх эрхийг Л.Оюун-Эрдэнэ түүний танхим хүлээн авч байна. Одоо жуулчдад алгаа тосч, тэднээс таван төгрөгийг салгах тухай аялал жуулчлалын салбарынхан бодьё.
Өнөөдөр хилээ нээж чадахгүй, хөл хорио хэтэрхий их хязгаарлалт тогтоосныхоо уршгаар яах учраа олохгүй олон улс орон байна. Тухайлбал БНХАУ, Япон зэрэг улс нь хилээ нээхээр дотоодод халдвар нь дэгдчих эрсдэлтэй. Нээхгүй гэхээр эдийн засагт нь үзүүлж буй сөрөг нөлөө нь уршигтай байгааг халаглах болжээ. Харин бид хөл хорихгүйгээр үүсч байсан халдварын давалгааг туулаад гарчихсан нь зол боллоо.
Дахиад хэлье Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд алга тавших цаг болжээ.