Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд "Эрүүл мэндийн даатгалын санд 60,8 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлсэн ба тавдугаар сарын 1-нээс нийт иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулна. Сүүлийн хоёр жил цар тахалд өртсөн, нас баралтын шалтгаан болсон таван өвчнийг эрт илрүүлэх зорилготой. Бүх насныхан буюу нярайгаас ахмад үеийн эрхтэн тогтолцоог хамруулсан шинжилгээ, үзлэгт хамруулах ажлыг бэлтгэж байна" гэлээ.