Засгийн Газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа

Засгийн Газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа

Соёлын сайд Ч.Номин "Хөгжлийн бодлого "Алсын хараа 2050",  Шинэ сэргэлтийн бодлогод аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлогыг соёлын салбартай холбох бодлогыг барин ажиллаж байна. Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино урлагийн Каннын кино наадам, мөн дүрслэх урлагийн салбарын томоохон наадам болох "Венецийн Бенналь"-д оролцох шийдвэрийг гаргалаа. Тиймээс манай урлагийн салбарынхан Соёлын яамны дэмжлэгтэйгээр дээрх хоёр наадамд оролцох боломж бүрдсэн гэсэн үг. Бидний хувьд аялал жуулчлалын салбартай нягт уялдаатай ажиллахыг эрмэлзэж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчин татахын тулд үзэсгэлэн наадмуудад соёлынхоо бүтээлүүдийг таниулж, үзүүлэх нь чухал юм" гэлээ.

2022 оны 5-р сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.