МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ

МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ

МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр ОХУ-ын нийслэл Москва хотыг зориод байгаа билээ.

Уг тулаан Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах 3 дахь тулаан юм. Э.Цэндбаатар  өмнө нь  хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж  2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж  Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны азийн залуучуудын аваргийн бүсийг авч байсан юм.

Харин өнгөрсөн оны 12 сард 2 дахь тулаанаа амжилттай хийж мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болоод байгаа билээ.

Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын 2  дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байсан юм.